Цэцэг төвийн уулзвар 4 замын уулзвар боллоо

Twitter Print
2014 оны 06-р сар 27-нд 14:47 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатарын түгжрэл ихтэй уулзваруудыг 4 замын уулзвар болгох ажил өнгөрсөн жилээс эхэлж, Чингис бондын хөрөнгөөр санхүүжиж байгаа юм. 2013 онд 18 уулзвар шинэчилсэн бол энэ жил 12-ыг шинэчлэхээр төлөвлөжээ. “Гудамж” төслийнхөн энэ оны эхний ажлаа дуусгаж, Цэцэг төвийн уулзварыг Сөүлийн гудамжтай холбосон шинэ гудамж, замыг өнөөдөр хүлээлгэж өглөө.

Ерөнхийлөгчийн өвлийн ордон, Төрийн тусгай хамгаалалтын газрын хаалттай байсан энэ газрыг нээлттэй гудамж болгосноор Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамжны автозамын түгжрэл тодорхой хэмжээгээр буурч, иргэд цаг, мөнгөө хэмнэх, тав тухтай зорчих боломжтой болж байна.

Цэцэг төвийн 4 замын уулзварын нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, “Хаана түгжрэл ихтэй, шатахуун их зарцуулж, цаг хугацаа алдаж, хөрөнгө урсч байна тэнд “Гудамж” төсөл хэрэгжинэ. Ирэх долоо хоногт 100 айл болон III, IV хорооллын Энэбишийн өргөн чөлөөний уулзварыг өргөтгөж хүлээлгэн өгнө” гэж хэллээ.

Энэхүү шинэ гудамж, замын зураг төслийг “Гудамж” төслийн захиалгаар “Эй Ай Би” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Экспресс зам” ХХК гүйцэтгэж, Японы Си Си Ти Ай инженеринг интернэйшнл компани зөвлөхөөр ажиллажээ. Эдгээр компанийн хамт олонд Ерөнхий сайд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

Цэцэг төвийн уулзварыг шинэчлэхэд 2 тэрбум төгрөг зарцуулжээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.