А.Сүхбат “Дархан аварга” цолыг гуйж биш гуядаж авах бөх

Twitter Print
2014 оны 06-р сар 28-нд 10:25 цагт
Мэдээний зураг,

Уран хурц, дайчин барилдаанаараа олны талархлыг хүлээсэн, ард түмний хайртай бөх Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, үндэсний бөхийн даян аварга, гавьяат тамирчин А.Сүхбатыг энэ жилийн наадамд барилдаж магадгүй гэж битүүхэн горьдлого наадамчин олон тээж байна. Учир юу гэвэл “Даян аварга” цолыг үндэсний бөхөөс хассан билээ.

Харин өдгөө даян аварга цолтой А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт “дархан аварга” цол өгөх эсэхийг Үндэсний бөхийн салбар хорооны гишүүд хуралдаанаараа шийднэ. Уг шийдвэрээ Үндэсний баяр наадмын зохион байгуулах коммист танилцуулах шаардлагатай. Дараа нь Шадар сайд Д.Тэрбишдагвад танилцуулснаар хуулийн дагуу Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлэх юм. Ингэснээр А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар “дархан аварга” цолыг хүртэх боломжтой болно.

А.Сүхбат аваргын хувьд Монгол бөхийн баялаг түүх, уламжлалыг өнөө үед хэтэрхий улс төржүүлж, начны найраа газар авч, Монгол үндэсний бөх мөнгө олох арга хэрэгсэл болсонд бухимдаж 2006 онд төрийн их баяр наадмын зүлэг ногоон дэвжээн дээр зодог тайлж, наадамчин олон бөхөд хайртай ард түмнээ уйлуулж байсан. Зодог тайлах болсон бас нэг шалтгаан нь 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор арслан цолтой байхдаа түрүүлэхэд нь “даян аварга” бус “улсын аварга” цол өгсөн буюу тэгш ойн жилд арвын даваатай явуулдаг наадмын арав дахь давааг нь үнэлээгүй билээ.

Улсын наадмын түүхэнд Булган аймгийн Сайхан сумын харьяат С.Цэрэн 1961 онд  начин цолтойдоо түрүүлж шууд аварга цол хүртсэн. Тэгш ойн жил 1024 бөх барилдаж арвын даваатай наадам байсан учир аварга цол авсан бөгөөд 1971 жилийн ойн баяр наадмаар ес даван үзүүрлэсэн С.Цэрэнд “даян аварга” цол хүртээжээ.

Монгол үндэсний бөхийн дүрмэнд тэгш ойн жил түрүүлсэн бөхөд олгодог цолыг ямар ч үед нэгэн жишгээр өгдөг байсан бол А.Сүхбат 2004 онд гурав дахь удаагаа түрүүлэхдээ “дархан аврага” болчих хэмжээний барилдсан аж. Хэрэв цаг тухайд нь гаргасан амжилтанд нь дүйцэхүйц цолыг нь өгөөд явсан бол олон түмний хайртай аварга идэр залуу насандаа зодог тайлахгүй байсан билээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.