Хэдэн цагаар хүүхдээ зурагтаар саатуулж, хажууд нь утсаа ширтдэг аав ээжүүд олон болжээ

Twitter Print
2021 оны 06-р сар 24-нд 08:26 цагт
Мэдээний зураг,

"Эрчүүдийг завтай байлгаж болохгүй. Тэднийг гэрийн ажилд, хүүхдийн хүмүүжилд татан оролцуулах хэрэгтэй. Үгүй бол тэд өөрт байдаг эрч хүчээ дэмий зүйлд зарцуулж эхэлдэг" гэдэг үг манайд их тохирно гэмээр.

Хэдэн сарын өмнө эмчийн хүлээлгийн өрөөнд сууж байхдаа нэгэн сонины гарчиг санамсаргүй олж уншлаа. Монголын тухай бичсэн мэдээллүүд германд ховор учраас надад сонирхолтой санагдав. Тэндээс ойлгосноо товч сийрүүлбэл:

Монгол улс хоёр баялагтай. Нэг нь газрын доорх баялаг, нөгөөх нь боловсрол. Боловсрол газрын доорх баялаг хосолж чадвал энэ улс цэцэглэн хөгжих нь маш хурдан. Харамсалтай монгол улс Социализмын үеэс хойш нэг баялагаа байнга ухаж, харин нөгөөхийг нь байнга гээж байгаа юм. Гээж байгаа баялаг нь боловсрол. Тэд боловсролын салбараа бүрэн орхигдуулсан. Боловсролын хөгжил урагшлах биш ухарч байна. Социализмын үеийн боловсролын чанар маш сайн байсныг тухайн үеийн бичиг үсгийг нийтээр эзэмших болсон, олон их дээд сургуулиудыг үүсгэн байгуулсан, гадаадад дадлага, сургагчаар илгээдэг байсан, улсаас оруулж байсан хөрөнгө оруулалтын хэмжээг харж болно.

Тухай үед улсаас боловсролын салбарт оруулж байсан хөрөнгө өнөөдрийн монголд 3 дахин багасжээ. Боловсролоос гадна хүмүүжлийн ажил хаягдаж байна.

Цэцэрлэгт явахгүй, яслид явж чадахгүй хүүхдийн тоо социализмын үеэс хэд дахин нэмэгдэж, бичиг үсэггүй байдлыг 99% халсан гэсэн үзүүлэлт багасаж байна. Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, нийтээрээ хүмүүжилд зүйд анхаарахгүй бол энэ улсын хоёр баялаг адилхан хувь заяаг туулах вий гэсэн байв.

Үүнийг уншсаны дараа бидний хамгийн том сурган хүмүүжүүлэгч хүүхэд асрагч зурагт болсныг бодож суулаа. Хэдэн цагаар хүүхдээ зурагтаар саатуулж, аав ээжүүд хажууд утсаа ширтэж байгаа бол. Хүүхдийн ярианы хөгжил, биеийн хөдөлгөөний дутагдалд хэдэн хувьд хүрч хожим нөхөж болохгүй хөгжлийн сааталд орохыг өнөөдөр хэн мэдэж байгаа бол? Эрчүүдийн хэдэн хувь нь хүүхдийнхээ хүмүүжлийг ээж рүү нь түлхэж, эмэгтэйчүүдийн хэдэн хувь нь хүүхдэд хоол унд, өмсөх хувцас байхад хүн болно гэж эндүүрч байгаа бол?

Хүн санаж сэрснээр л боловсрон сурч чадахаас биш унтаж байгаа хүн зөвхөн зүүдэлж чаддаг бөлгөө.

Б.Чимэдлхам

Герман улс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.