
Манайхны ах, ах нар гээд байдаг Оросууд ч инээдтэй гэнэн нөхдүүд дээ. Оросын нийгмийн сүлжээний цахим хуудсанд тэд өөрсдийнхөө жинхэнэ орос «селфи» зургуудыг тавьсан байх аж. Гадныхан хараад гайхаж, хөх инээд хүрмээр зургууд байгааг өөрсдөө ч хүлээн зөвшөөрсөн байна. Эдгээр зургуудаас яг л оросын гэгддэг өвөрммөц дахин давтагшагүй зан авир тод харагдана. Үндэснийх нь онцлог гэмээр юм уу даа. Онгоцтой усанд сууж, дээд зэргээр тухлахаар шийдсэн эр, хананд өлгөөтэй хивсний өмнө авахуулбал янзтай гэж бодсон гэх мэтээр сэтгэдэг, халуун зунаар дах өмсөж зургаа авахуулах зэрэг сонин содон шийдэл хэнд төрдөг байнаа. Гадаадынхан оросуудын энэ мэт тайлагдашгүй зан авирыг хараад учрыг нь олох гэж толгой гашилгаж өгнө дөө.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505