Энэ өдөр түүхийн хуудаснаа

Twitter Print
2014 оны 06-р сар 30-нд 08:15 цагт
Мэдээний зураг,

6-р сарын 30-ны өдөр болсон онцлох vйл явдлууд

1520 – Испаничууд Америк тивийн Ацтекийн Теночтитланаас түрэгдэж гарав. 

1651 - Берестецкийн тулаан Польшийн ялалтаар дууслаа. 

1864 – АНУ-ын ерөнхийлөгч Aвраам Линьколн Уосемите хөндийг Калифорни мужийн харьяанд оруулж, олон нийтийн амралт чөлөөт цагаа өнгөрөөх газар болгосон байна. 

1882 – АНУ-ын ерөнхийлэгч Жеймс Герфейльдийг буудсаны Чарльз Гьютог нийслэл Вашингтон хот, Колумбын дүүрэгт дүүжлэн хороов. 

1886 – Анхны тив хооронд зорчсон галт тэрэг Канадын Монтреалаас хөдөлсөн. 

1905 – Альберт Эйнштейн "Хөдөлж буй биесийн Электродинамик" бүтээлээ хэвлүүлж, харьцангуйн онолыг танилцуулсан. 

1908 - Сибирьт Тунгускийн дэлбэрэлт болов. 

1912 - Регина Хар салхи Саскатчеван, Регина мужуудаар дайран өнгөрч 28 хүн амийг авав. Энэ нь Канадын түүхэнд болсон хамгийн олон хүний аминд хүрсэн шуурга ажээ. 

1934 - Германд "Урт хутгатнуудын шөнө" буюу Адольф Гитлерийн хийсэн улс төрийн эргэлт болов. 

1936 – Маргарет Митчиллийн "Салхинд Туугдагсад" роман хэвлэгдэв. 

1944 – Дэлхийн II дайны Шербургийн тулаанд Германы тал стратегийн чухал ач холбогдол бүхий боомтоо Aмерикийн хүчинд алдав. 

1952 – Америкт түүхэндээ хамгийн урт настай телевизийн хөтөлбөр The Guiding Light анх удаа дэлгэцнээ гарав. 

1953 – Анхны "Шевролет Корвет" Мичиганы Флинт дэх үйлдвэрээс гарлаа.

1956 - Америкийн иргэний агаарын тээврийн TWA-ийн “Супер констеллэйшн” болон Юнайтед Эйрлайнз-ийн DC-7 (Нислэг 718) онгоц АНУ-д Аризона мужийн Грэнд Кэньоний нутагт мөргөлдөж 128 хүн амь эрсэджээ. 

1960 – Конго улс Бельгээс тусгаар тогтнолоо олов. 

1963 - Италийн Палермогийн ойролцоо Мафийн босс Салватор Греког алахыг завдан машинд нь тавьсан бөмбөгний дэлбэрэлтээр цагдаагийн болон цэргийн 7 хүн амь насаа алджээ. 

1971 – ЗХУ-ийн Союз 11 сансарын хөлөгийн агаарын нөөцийн хаалт гэмтэлтэй байснаас агаар алдагдаж багийнхан нь бүгд амь эрсэджээ. 

1977 – Уимбелдоны Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан тэмцээнд Виржина Вэйд түрүүлж, өнөөдрийг хүртэл Бүх Английн Клубийн түүхэнд Британийн сүүлчийн аврага хэвээр байна. 

1990 - Зүүн болон Баруун Герман эдийн засгаа нэгтгэлээ.

1997 – Ж.К. Роулингийн дуулиант цуврал "Харри Поттер"- ийн анхны боть хэвлэгдэв. 

1997 - The Их Британи Гонконгийг Хятадын мэдэлд шилжүүллээ. 

2002 - Бразил хөлбөмбөгийн ДАШТ –д тав дахь удаагаа түрүүллээ. 

2005 - Испанид ижил хүйстнүүд гэрлэхийг хуулиар зөвшөөрөв.

2007 - Цэнхэр сар гарав.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.