Хүүхдийг хүчтэй сэгсэрснээс цус харвалт үүсдэг

Twitter Print
2020 оны 08-р сар 07-нд 13:26 цагт
Мэдээний зураг,

Анагаах ухааны шинжлэх ухаанд бага насны насны хүүхдэд тохиолддог шинэ гэмтэл үүсдэг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Тус шинж тэмдэг эцэг эхчүүдийн буруутай буюу санаандгүй үйлдлээс гардаг хэмээн үзэж байгаа юм. Тодруулбал, 5-аас доош насны хүүхдэдээ уурласан аав ээжүүд хүүхдээ хүчтэй сэгсэнснээс үүсдэг гэнэ. Гэвч эцэг эхчүүдийн зарим нэг нь хүүхдийг сэгсрэхэд ямар нэгэн муу үр дагавар байдаггүй хэмээн боддог. Гэвч үүний үр дагавар нь тэдний төсөөлж буйгаас ч илүү хөнөөлтэй байж мэднэ.

Яагаад уг гэмтэл үүсдэг вэ?

Бага насны, ялангуяа 5-с доош насны хүүхдийг хүчтэй сэгсэрснээс тархинд нь гэмтэл үүсч цус харваж болзошгүй юм. Учир нь нярай хүүхдийн толгой нь биенээсээ хүнд, хүзүүний булчин сул байх тул сэгсрэх үед илүү их бэртэж гэмтэнэ. Нярай болон бага насны хүүхдийн тархи жижиг, зөөлөн, гавлын ясыг дүүргэдэггүй тул сэгсрэх үед тархи нь гавал ясыг мөргөж цохидог байна. Мөн бага насны хүүхдэд тархины мэдрэлийн судлууд нь гадуураа миелинээр бүрхэгдээгүй байдаг тул хүчтэй сэгсрэх үед их гэмтдэг. Тархины усжилт хүүхдийг хүчтэй сэгсэрснээс тархинд цус харвах, мэнэнгээр хүндрэх боломжтой байдаг гэж эмч нар үздэг.

Эцэг эхчүүд, хүүхэд асрамжлагчидын буруу ойлголт
-Нярай хүүхдийн уйлж буй шалтгааныг мэддэггүйгээс
-Хүүхдийг аргадаж тайвшруулах арга мэдэхгүй, уурлаж уцаарласнаас
-Өөрсдөө сэтгэл санааны дарамттай тул уйлж буй хүүхдээс түвэгшээснээс хүүхдээ сэгсчдэг.

Үр дагавар:
Тархинд цус харвах
Нүдний торлог бүрхэвчинд цус харвах
Нугасны гэмтэл/ саажилт
Татаж унадаг болох
Сохрох
Ясны бэртэл
Хэл яриа болон анхаарал төвлөрүүлэх хүндрэлтэй болох

Анхаар:

Тухайн өдөр таны хувьд хүнд хэцүү өдөр байсан ч
Та их ядарсан ч
Шөнө орой хүүхэд чинь уйлж байсан ч
Хүүхэд чинь холоо идэхгүй ч
Бүх зүйлс бүтэлгүй мэт байсан ч

Санахад илүүдэхгүй

-Бага насны хүүхдийг дээшээ шидэж тоглох
-Хүүхдээ мөрөн дээрээ суулгаад давхиж тоглох нь аюултай
-Нярай хүүхдийг тэврэхдээ, түүнтэй тоглохдоо үргэлж толгойг нь түшиж бай
-Хүүхдийг чинь асарч, хардаг хүн бүрт: уг хам шинжийн тухай ярьж, хүүхдийг сэгсрэх аюултай гэдгийг ойлгуул.


Хүүхэд уйлагнаад байвал:
Хүүхдэд ямар нэгэн зовиур байгаа эсэхийг шалгаж тусал
Хүүхдэд угж, хөхийг нь өг.
Хүүхдийг тэвэрч бүүвэйл.
Хүүхдэд дуу дуулж, намуун ая тавьж өг.
Салхинд гарга.
Хүүхдээ тэргэнд хэвтүүлж зөөлөн хөдөлгө.
Хүүхдийг оронд нь хэвтүүлээд өөрөө өөр өрөөнд орж, тайвшрахын тулд 1 удаа гүн амьсгал.
Нүдээ аниад, хэдхэн минут хөдөлгөөнгүй тайван суухыг хичээ.
Найз нөхөд, хамаатан садан, хөршөө дуудаад өөрөө түр зуур амрахыг бод.
Насан туршдаа харамсахгүйн тулд хүүхдээ сайн халамжлах хэрэгтэй. Мөн хүүхдийг чинь асарч хардаг хүнд хүүхдийг сэгсрэх аюултай гэдгийг анхаарна уу.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.