Далайн гүний зочид буудал

Twitter Print
2014 оны 06-р сар 30-нд 09:58 цагт
Мэдээний зураг,

2006 онд Багамын арлуудын улсад Дэлхийд анхны усан доорх зочид буудал нээгджээ. Далайн гадаргуугаас 50 метрийн гүнд орших энэхүү тансаг зочид буудал 22 өрөөтэй аж. Дээд зэрэглэлийн зургаан ресторан, долоон кафе, хамгийн сүүлийн үеийн дижитал кино театр, теннисний талбай зэрэг маш олон төрлийн үйлчилгээг энд бий болгожээ.

Далайн гүнд загас хооллон “амьд” байгалийг дэргэдээс нь үзэж сонирхох боломжтой энэхүү зочид буудалд тухлан саатах хүсэлтэй эрхмүүд маш олон байдаг гэнэ. Мөн өрөөний захиалгыг эртнээс өгөхгүй бол бүтэн жил хүлээдэг аж. 24 цаг байрлахад 2000 ам.доллар бөгөөд бүх үйлчилгээнд хамрагдах боломжтой юм байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.