БНХАУ-ын Засгийн газраас хамгийн өндөр чадамжтай оношлогооны төхөөрөмжүүдийг нийлүүлэхээ мэдэгдлээ

Twitter Print
2020 оны 11-р сар 23-нд 15:25 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын Засгийн газраас Ковид-19 цар тахалтай тэмцэхэд Монгол улсад туслах зорилгоор 1 хоногт 1 сая хүний, 100% илэрцтэй хамгийн өндөр чадамжтай шинжилгээг хийх боломж бүхий нуклейн хүчлийн оношлогооны төхөөрөмжүүдийг Монгол улсад нэн яаралтай тусламж болгон нийлүүлэхээр болсныг Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны дарга Лижиан Жао мэдэгдлээ.

БНХАУ-ын Гадаад харилцааны яамны нээлттэй хэвлэлийн хурлын үеэр Синьхуа агентлагийн сэтгүүлч Монгол Улсад сүүлийн өдрүүдэд COVID-19-ийн дотоодын халдвар бүртгэгдсээр байгаа талаар мэдээлж байна. Засгийн газраас нь улс даяар бэлэн байдал зарлаж, тархвар судлал, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон арга хэмжээ авч байна. Хятад ойрын хөршийнхөө хувьд Монгол Улсад тусламж, дэмжлэг үзүүлэх үү гэж асуужээ.

БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийг төлөөлөгч Жао Лижянь “Хятад, Монгол бол уул, усаараа холбогдсон найрсаг хөршүүд. COVID-19 дэгдсэнээс хойш хоёр улс тахалтай тэмцэхэд гар бие оролцож, эерэг үр дүнд хүрсэн. Сүүлийн үед Монгол Улс дахь коронавирусийн халдварын нөхцөл байдалд шинэ өөрчлөлт гарч, Засгийн газар, ард иргэд нь тархварын эсрэг идэвхтэй арга хэмжээ авч байгаа.

БНХАУ нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, Монголын талтай нягт харилцаа холбоотой ажиллаж байна. БНХАУ-ын Засгийн газар Монголын талд яаралтай нуклейн хүчлийн шинжилгээний төхөөрөмж болон урвалж, оношлуурын тусламж үзүүлэх шийдвэр гаргасан. Монгол Улсын халдвартай тэмцэх ажилд дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Хятадын тал Монголын талын хүсэлтийн дагуу чадах чинээгээрээ туслахад бэлэн байна. Монгол Улс Засгийн газрынхаа удирдлага дор уг тахлын халдварыг хумьж чадна гэдэгт итгэж байна” гэжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.