
УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойших хуралдаанаар 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан цар тахлын үед иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор нэмэгдүүлсэн хүүхдийн мөнгийг цаашид ч үргэлжлүүлэн олгох шаардлагатай гэх байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Цар тахалтай холбогдуулан Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн хамгийн оновчтой нь хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгосон явдал байлаа. Энэ бодлогыг цар тахлын дараа мөн үргэлжүүлэх санал гаргаж байна. Цар тахлын дараа ч хүүхэд бүрт олгодог 100 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох хэрэгтэй . Монголд 800 мянган хүүхэд ядууралд өртсөн байна. Ядууралд өртсөн хүмүүсийн ихэнх нь хүүхэд гэдгийг эндээс харж болно" гэв.
Засгийн газраас хүүхэд бүрт олгодог 20000 төгрөгийг 100000 болгон нэмэгдүүлж, 2020 оныг дуустал олгохоор улсын төсвөөс хуваарилсан юм.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.