Улс орнууд цар тахлын үеийн дэглэмээ цуцалж эхэлжээ

Twitter Print
2022 оны 02-р сар 10-нд 12:50 цагт
Мэдээний зураг,

Европын улс орнууд коронавирусын цар тахлын үеийн дэглэмээ цуцалж эхэлжээ. Шведийн эрх баригчид өнгөрсөн лхагва гарагт вакцины гэрчилгээ болон олон нийтийн газруудад цугларах иргэдийн тоо болон кафе, бааруудын цагийн хуваарьт тавьсан хязгаарлалтуудаа цуцалжээ.

Түүнчлэн Шведийн засгийн газар иргэдээс коронавирус илрүүлэх үнэгүй шинжилгээ авч байсан явдлыг энэ лхагва гарагаас зогсоож байгаагаа мэдэгдсэн байна. Испанид энэ долоо хоногоос гадаа амны хаалт зүүх журмыг цуцалж байгаа бол Чехэд аж ахуйн нэгжүүд иргэдээс вакцины гэрчилгээ, КОВИД-19 тусаад эдгэсэн гэсэн бичиг шаардахаа больж байгаа аж.

Дани улсын хувьд энэ сарын эхээр коронавирусын цар тахлын үед хэрэгжүүлж байсан байсан бүх журмаа цуцалж байгаагаа мэдэгдэж халдвар хамгааллын дэглэмээ цуцалсан Европын анхны улс болсон юм. Франц улс эмнэлгүүдийн ачаалал буурч байгааг онцлон, 3-р сарын сүүл 4-р сарын эхэн үе гэхэд эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал харьцангуй сайжирна хэмээн тооцолж байгаа ба вакцины гэрчилгээг 3-р сарын сүүл гэхэд цуцлах боломжтой гэжээ.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусын цар тахлын үед баримталж буй журмууд тэр дундаа шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд гэртээ өөрийгөө тусгаарлах тухай журмыг төлөвлөсөн хугацаанаасаа өмнө цуцлах тухай дурджээ.

Эх сурвалж: interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.