Halloween буюу сүнсний баярын оройг зугаатай сайхан өнгөрүүлээрэй

Twitter Print
2020 оны 10-р сар 31-нд 18:32 цагт
Мэдээний зураг,

Жил бүрийн 10 дугаар сарын сүүлчийн өдөр “Halloween” буюу Сүнсний Баяр тохиодог. Сүнсний баярыг баруун дахь Христэд итгэгчид анх тэмдэглэж эхэлсэн бөгөөд “Allhalloween” /hallow–ариун нандин зүйл/ буюу нандин шүтээн, сахиусан тэнгэр, өөд бологсдоо эргэн дурсаж, тэднийхээ төлөө тахил өргөх ёслол үйлдсэнээр анх үүссэн гэж үздэг.

Оны шилдэг “Halloween”-ий баярын өмсгөлүүд

Үүссэн цагаасаа хойш дэлхийн олон оронд түгж, эдүгээ Монгол залуусын дунд ч тэмдэглэгддэг болжээ. Харин уг баярыг жинхэнэ ёслол төгөлдөр тэмдэглэдэг орон бол АНУ юм. “Halloween”-ий баяраар Америкчууд багт наадам мэт янз бүрийн өмсгөл өмсөж, хулууг зүсч гэр орондоо тавьдаг. Мөн бяцхан хүүхдүүд баг зүүж чихэр, шоколад, амттан цуглуулахаар айл хэсдэг байна.

Сүнсний баяраар хүүхдүүд зомби, анахай буюу элфээс авахуулан нохойн бяцхан гөлөг, супермэн, амилсан сүйт бүсгүй, хүн чоно, босоо ороолон зэрэг бүх зүйлийн дүрд “хувирдаг”.

Тэгвэл эдгээр өмсгөлүүдийг олонд хэр хүртээлтэй, тэдний сайшаалыг хүртэж чадсан эсэхээр нь жил бүр жагсаадаг байна. Олон нийтийн “Instagram” цахим хуудасны тусламжтайгаар АНУ-ын муж бүрийн урдаа барьдаг, дуртай өмсгөлийн жагсаалтыг толилуулжээ. Жагсаалтын загварыг бүтээхийн тулд 42 мянга гаруй “Halloween”-ий хорхойтны санал бодлыг авч үзсэн байна. Судалгааны дүнд АНУ-ын хүн амын 84 хувь нь тус баярт идэвхтэй оролцдог болохыг олж мэджээ.

2015 оны байдлаар “ET” буюу 1982 онд Америкийн дэглэцнээ гарсан “E.T. the Extra-Terrestrial” киноны баатар харь гаригийн биетийг дуурайлгасан өмсгөл АНУ-ын нийт 7 мужийн сонголтыг авч тэргүүлсэн байна. “E.T.”-гийн араас 5 мужийн саналыг авсан “Scream” аймшгийн киноны алуурчин сүнсний царай болон Франкенштейны мангас тус тус орсон байна. Энэ ням гарагт Сүнсний баяр тохиож байгаатай холбогдуулан АНУ-д шилдэгээр шалгарсан баярын өмсгөлүүдийг сонирхуулж байна. (Үргэлж л зомби, үхсэн хүн, сүнсний дүрд хувирдаг манай залуус магадгүй үүнийг үзээд өөр өмсгөлөөр гоёж болдог, олон сонголт байдгийг анзаарах биз)

Сонирхуулахад 2012 онд АНУ-д бие хаагаа бусдад гайхуулж нүцгэлсэн, сексийн сэдэвтэй “Halloween”-ий өмсгөлүүд ихэд дэлгэрч байжээ. Тайчигч, франц шивэгчин, эсвэл сургуулийн охидыг дуурайсан хувцсыг эмэгтэйчүүд нь ихэд өмсдөг байсан гэнэ.

2013 онд Сүнсний баяраар хүн бүр “ET”-г өмсөж байсан бол 2014 онд “Бөгжний Эзэн” киноны баатрууд голчилж тэдний араас “Hulk”, “Flash” зэрэг супер чадвартай “DC comics”-ийн баатрууд орж байжээ. Тухайн муж дотроо тэргүүлээгүй ч олон оролцогчийн саналыг авсан “Minion”-ууд, “Frozen” киноны Элса болон бусад “Disney”-гийн хүүхэлдэйн баатрууд мөн багтжээ. Калифорни муж “Алис Гайхамшигийн Оронд” хүүхэлдэйн гол баатрыг сонгосон бол Нью-Йоркод Цасан Цагаан дээгүүр бичигдсэн байна.

Мөн сүнсний өдөр “аалз” харах аваас үхэгсдийн ертөнцөөс ирсэн хэн нэгэн таныг битүүхэн харж явааг илэрхийлдэг байна. Англичууд энэ өдөр цагаан муур харвал муу ёрыг зөгнөдөг гэж үздэг бол үүний эсрэгээр хар муур нь Америкчуудын хувьд азын бэлгэдэл болдог байна. Баярын үеэр хонх жингэнүүлэх нь чөтгөрийн сүнсийг үргээдэг гэгддэг аж.

“Сүнсний баяр”-ын үеэр чихэр болон шоколад нь хамгийн гүйлгээтэй бүтээгдэхүүн болдог ба хулууны ургац хураалтын 99% нь дэнлүүнд хэрэглэгддэг байна. Жуулчид давс түрхсэн хэрчим талхыг биедээ авч явах нь элбэг ба энэ нь тэднийг муу ёрын сүнснүүдээс хамгаалдаг гэж үздэг байна.

Баярын гол чимэглэл болох хулууг одоогоос 9000 жилийн тэртээ Мексикт ургуулах болсон ба амин дэм А, кали, уураг болон төмрөөр нэн баялаг хүнсний ногоо юм. Баярын үеэр хулууг хэн хамгийн хурдан сийлбэрлэж урлах вэ арга хэмжээ уламжлал болгон зохиогддог ба дэлхийн дээд амжилтыг ердөө 24.03 секундэд хулуу сийлбэрлэсэн Стефэн Кларк тогтоосон байна. Тэрээр өмнө нь 54.72 секундэд сийлбэрлэж байсан ба дүрэм ёсоор 10 кг жинтэй хулууг багаар бодоход нүд, хамар, чих, амтайгаар сийлэх явдал байдаг байна.

“Сүнсний баяр”-ын бэлгэдэл өнгө нь улбар шар ба хар өнгүүд байх бөгөөд улбар шар өнгө нь эрч хүч, тэвчээр хатуужил мөн намрын ургац хураалт элбэг хангалуун амьдралыг илэрхийлдэг бол хар өнгө нь жилд нэг удаа тэмдэглэдэг үхэл ба амьдралын зааг болсон баярын хар бараан, харанхуйн бэлгэдэл болдог байна. Ингээд Halloween буюу сүнсний баярын оройг зугаатай сайхан өнгөрүүлээрэй. winksmiley 

Эх сурвалж: www.digitaltrends.com

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.