
Йод.
Хүний биеийн эс бүхэнд Д витамины рецептер байдаг шиг иодын рецептор байдаг. Иод бамбай булчирхайд гормон үүсгэхэд оролцохоос гадна шүлсний булчирхай, тархи, нугасны шингэн, хөхний булчирхай, өндгөвч, бөөр, үе мөч, яс, судасны хана, нүдний шиллэг эд зэрэгт байдаг.
Иод нь тухайн эрхтнээ бактери болон бусад өвчин үүсгэгчээс хамгаалж, антиокситант үүрэг гүйцэтгэж дархлааг дэмжиж, хавдараас хамгаалдаг. Иод хүний организмд чухал хэрэгтэй, хор багатай химийн элемент юм. Иод нь хүний организмд хамгийн их туршсан, хамгийн их дутагддаг элемент. ДЭМБ-н судалгаагаар дэлхий дээр 2 миллиард гаруй хүн иодын дутагдалтай байна. Иод дутагдахад бамбай булчирхайн гипертириоз, гипотириоз, оюун ухааны хомстол, хүүхдийн янз бүрийн гажиг хөгжил, бамбайн хавдар хөхний болон савны хавдар, өндгөвчийн хавдар, түрүү булчирхайн хавдар, мэдрэлийн эсийн хатингаршил зэрэг олон өвчнийг үүсгэдэг байна. Хөхний сүүнд бамбайнаас 4 дахин их иод агуулагддаг тиймээс хөхний сүү нярай хүүхдийн цорын ганц иодын эх үүсвэр болдог. Иод нь эсийг хамгаалахаас гадна эсийн мембранийг хянаж эсийг үхүүлж оронд нь шинэ эс төрөх процессыг хянаж зохицуулдаг байна. Тиймээс иод хангалттай байвал эсийг эмгэг эс буюу мутац болохоос сэргийлж байдаг.
Америкт иодын өдрийн тунг 150мкг гээд 1,1мг (1100мкг) -с хэтэрвэл хортой тун болно гэж тогтоосон. Харин судлаачид зөвхөн бамбай булчирхай хоногт 6 мг иодыг өөртөө шингээдэг гэж баталсан. 20-д жил иодны судалгаа хийсэн David Bronstein эмч эрүүл хүнд хоногт 6-12.5 мг иод хэрэгтэй, харин иодын дутагдалтай хүмүүс дунджаар 50 мг иод хэрэглэх ёстой гэж судалгаагаар баталсан байна. Иод нь далайн бүтээгдэхүүнд их агуулагддаг ба Япон хүмүүс өдөрт дунджаар 13,8 мг иод хэрэглэдэг гэж судлаачид тогтоосон. Тиймээс Япон эмэгтэйчүүд бамбайн өвчнөөр бага өвчилдөг ба хөх, сав, өндгөвчийн хавдраар хамгийн бага өвчилдөг. Өдөрт 12,5-50 мг иод хэрэглэвэл флюор, бром, хлорт нэгдэл болон хүнд металлыг организмаас цэвэрлэдэг. Өдөрт 12,5 мг иод уусан эмэгтэйчүүдийн шээсэнд мөнгөн ус, хар тугалга, кадми нэг хоногийн дараа шээсээр нь ялгарч гардаг байна. Хорт бодис ялгарч организм цэвэршиж байгаа үед гүйлгэх, хамраас нус гоожих, дотор муухайрах, бүх бие ядрах, гипотириозын шинж тэмдэг түр зуур гардаг бөгөөд хэдэн 7 хоногийн дараа организм цэвэрлэгдэж дуусахад энэ нь зүгээр болдог. Флюор, бром нь хорт бодис болохын хувьд пестецидийн найрлагад орж шавьж, мэрэгчдийг устгадаг.
Флюорыг шүдний ОО-д байвал шүдний пааланг хамгаалж шүд цоорох өвчнөөс сэргийлдэг гэж ярьдаг боловч үүнийг баталсан ямарч судалгаа байдаггүй гэнэ. Түүгээрч тогтохгүй флюор нь хүний организмд маш хортой, хавдар үүсгэдэг бодис болохыг судлаачид баталсан байна.
Dr.Guy Abraham, dr. Flechas, Dr. Bronstein нар олон жилийн судалгаанд үндэслэн хүн болгон 12,5 мг иод хэрэглэх ёстой гэж тогтоосон, тэд 4000 хүнд 12,5 мг иод уулгаж, сахартай хүнд 100 мг иод уулгахад эмэгтэйчүүдийн хөхөнд байсан хөндүүр хатуу бэрсүү арилж, булчин үе мөч нь өвддөг байсан хүмүүсийн өвдөлт нь намдах, мигреньтэй хүмүүсийн толгойн өвдөлт багасаж, сахарын өвчтэй хүмүүс инсулинаа бага хэрэглэдэг болсон зэрэг олон эерэг үзүүлэлт гарсан байна.
Иодыг анагаах ухаан 100гаруй жил олон төрлийн өвчин: паралич, аневризм, хар тугалга, мөнгөн усны хордлого, судасны хатуурал, гемофилия, бамбай булчирхайн үрэвсэл, тэмбүү, үрэвсэлт өвчин, гангрена, үе мөчний өвчин, астм, бронхит, шархлаа, арьсны идээт үрэвсэл зэрэгт хэрэглэж байжээ. Нобелийн шагналт С-витаминыг 1928 онд гарган авсан Унгарын эрдэмтэн Albert Szent Gyorgy: биднийг анагаахын оюутан байхад юм болгонд иодын бэлдмэл өгдөг байлаа, ямар үйлчилгээтэйг нь мэдэхгүй ч гэсэн сайн үйлчилдэг байсан, одоо ерөөсөө өгөхөө больчихсон байна гэж дурсан бичсэн байдаг.
1829 онд Францын эмч Jean Lugol сүрьеэ болон бусад эмчлэхэд төвөгтэй өвчнүүдийг эмчлэх бодис хайж байгаад цэвэр иодыг кали иодтой хольж Люголын уусмал гарган авсан. Цэвэр иод нь усанд муу уусдаг тул кали иодтой хольж энэ бэлдмэлийг бэлдсэн байна.
Германы алдарт эмч Базедов бамбай булчирхайн үрэвсэл нь организмд иод дутагдсанаас болж үүсдэг өвчин тул иодыг нөхөж бамбай булчирхайн өвчнийг эмчлэх ёстой гээд 1840 оноос эхлэн бамбай булчирхайн үрэвсэлтэй өвчтөнүүдийг Люголын уусмалаар эмчилж эхэлсэн ба 88-99% тай эмчилж байжээ.
Гэтэл 1930 онд эмийн компаниуд бамбай булчирхайн гормоныг синтетикээр гарган авснаас хойш уг өвчний шалтгааныг нь биш шинж тэмдгийн эмчилгээ хийдэг болсон ба өнөөдөр анагаахын номонд уг өвчнийг төгс эмчлэгдэхгүй өвчин гэж бичдэг болсон. Иод нь бамбай булчирхайд тироксин үүсэхэд оролцдог, үүний оронд одоо бэлэн тироксин (Т4) бэлнээр нь өгдөг болсон. Иодын бэлдмэлээр эмчлэхэд бамбай булчирхай өөртөө хэрэгтэй хэмжээний Т4 гормоныг ялгаруулдаг. Энэ гормон цусаар элгэнд очиж тэнд Т3 гэдэг идэвхитэй гормоныг бий болгож энэ нь бамбай булчирхайн үйл ажиллагааг хэвийн болгодог.
1956 онд Америкт иод агуулсан 1700 орчим бэлдмэл байжээ. Иод нь бамбай булчирхайн гормоныг бий болгохоос гадна эстрогенный гормон болох эстрон, эстрол, эстрадиол болон бусад гормонуудын байх ёстой хэмжээ болон хоорондын зохистой харьцааг нь хадгалахад чухал нөлөөтэй байдаг.
Dr.Jonathan Wright (ходоодны хүчлийг нэмэгдүүлж байж эрүүл байх болно гэж байнга сурталчилдаг байсан ба энэ эмчийн нөлөөгөөр Америкт Betain HCL гэдэг ходоодны хүчлийн шахмал бий болсон) эстрогенный гормонуудын байх ёстой хэмжээ болон хоорондын харьцааг нь хадгалахад Люголын уусмалаас өөр юм хэрэггүй гэж хэлсэн байна. Америкийн нэрт эндокринолог эмч Dr.D.Bronstein иодын бэлдмэл нь эстрогенный гормонуудын ялгаралтыг зохицуулж эстроил-н хэмжээг илүү байлгаснаар хавдрааас хамгаалах таатай нөхцөл бүрэлддэг, иод дутагдалтай организмд энэ гормонуудын хэмжээ болон хоорондын зохистой харьцааг хадгалах боломжгүй гэж өөрийн олон жилийн судалгаанд үндэслэн хэлсэн байна.
Иод дутагдахад бамбай булчирхай, улаан хоолой, ходоод, хөх, өндгөвч, сав, түрүү булчирхайн хавдраар өвчлөх магадлал өндөр болдог.
20-д жил иодны судалгаа хийсэн dr.David Bronstein эндокринологийн өвчтөнүүдийн 95% нь иодын дутагдалтай байдаг гэсэн байна. Dr.Jorge Frechas 4000 хүнд судалгаа хийж Америкчуудын 95% нь иодын дутагдалтай гэсэн дүгнэлт хийсэн байна. Сүүлийн 30-д жилд иод агуулсан бэлдмэл бараг байхгүй болсон ба иодыг нөхөхийн тулд давстай хольсон боловч давс аюултай гэсэн сурталчилгаа их болсноос хүмүүст иодын дутагдал их болсон гэж судлаачид үздэг. 165гр иодтой давсанд 12,5 иод байдаг, тиймээс иодтой давс идэж иодын дутагдлыг арилгана гэж байхгүй нь ойлгомжтой. Манай монголд эмэгтэйчүүдийн 50% нь бамбай булчирхайн үрэвсэлтэй байх магадлалтай гэж нэг эмч ярьж байсан, энэ бол эмэгтэйчүүд иодын дутагдалтай байгааг хэлж байгаа юм! Эмэгтэйчүүдээс гадна эрэгтэйчүүд бас иодын дутагдалтай байгаа. Тиймээс хүн болгон иодын дутагдлаа нөхөх хэрэгтэй.
Бамбай булчирхайн үрэвсэл болох гипертириоз, гипотириоз аль алиныг нь иодын бэлдмэлээр бүрэн эмчилж болдог. 1970 онд гипертириозыг люголын уусмалаар 5 дуслаар( 30мг)-3 удаа уулгаж эмчилсэн ба 90мг иод нь бамбай булчирхайн үйл ажиллагааны алдагдлыг сэргээж үрэвсэлийг нь түргэн намдаадаг болохыг баталсан байна.
Dr.Trousseau нэг эмэгтэйд дижиталисын оронд андуураад люголын уусмал 15-20 дуслаар 14 хоног уулгасан ба нөгөө эмэгтэйн гипертириоз нь хэвийн болж зүрх дэлсэх нь намдсан байсан гэнэ. Dr.Biedl эмнэлэгтээ гипертириозын хурц үед люголын уусмалаар эмчлэхэд үр дүн сайн байсан тухай бичсэн байна. Америкийн хэд хэдэн эмнэлэгт гипертириозыг люголын уусмалаар ( 12,5-90мг ) эмчилдэг ба эдгэрэлт 88-92% байдаг байна. Америкийн Mayo-н эмнэлэгт бамбай булчирхайн мэс заслын өмнө ба дараа нь люголын уусмал уулгахад мэс заслын хүндрэл бага байдаг гэсэн судалгаа хийсэн байна. Харин өнөөдөр гипертириозыг радио идэвхт иодоор эмчилж байгааг Чернобыль рүү сувилалд явсантай адил гэж судлаачид үзэж байна.
Гипотириозын (хашимото)-н үед Eutyroх-р одоо дэлхий дахинд эмчилж байгаа. Энэ гормон бодисын солилцоог ихэсгэж өвчтөнд бие нь сайжирч байгаа мэт санагддаг боловч иодын дутагдлыг улам ихэсгэж бүх насаараа эмчлүүлэх шаардлагатай болдог. Харин энэ гормонтой люголын уусмалыг хавсарч хэрэглэвэл үр дүн сайтай болох нь батлагдсан байна. Гипотириозын үед бодисын солилцоо удааширч дархлаа мууддаг тул хавдраар өвчлөх магадлал ихэсдэг болохыг бүр 1896 онд эмч нар ажиглаж энэ тухай бичиж үлдээсэн байсан гэнэ.
Америкт люголын уусмалыг шахмалаар LODORAL нэртэй гаргасан ба 12,5 мг, 50 мг гэсэн 2 дозтой байгаа. Эрүүл хүмүүс 12,5 мг-тайг, бамбайн үрэвсэлтэй хүмүүс 50 мг-г нь хэрэглэдэг байна.
Люголын уусмал бэлтгэхэд 44гр хуурай иод +88 гр кали иодтой холиод дээрээс нь 1 литр болтол нэрсэн ус хийж сайн хутгаад бэлэн болно. Энэ байхгүй тохиолдолд шарх цэвэрлэдэг иодоор бугуйн дотор талд болон хөлийн уланд тор зурж арьсаараа шингээж авдаг оросуудын аргыг хэрэглэж бас болно. Люголын уусмал европ тивд Польшоос эхлээд цааших улсуудад байгаа, Америкт бас байгаа. Химийн бодис зардаг дэлгүүрт нь иодын талст, кали иод байгаа. Иод хэрэглэж бамбайн үрэвсэл болон олон төрлийн хавдраас сэргийлцгээе!
Б.Баярсайхан
Краков хот
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Hello! If you're in need of data scraping services, I'd be happy to assist you. As an expert in this
(193.178.169.166) 2023-03-17 00:25Hello! If you're in need of data scraping services, I'd be happy to assist you. As an expert in this field, I have the experience and tools necessary to provide fast and accurate data scraping that can help you make informed decisions and grow your business. Don't hesitate to reach out to me for any of your data scraping needs. Allen
Хариулах