Чэжү аралд аялахдаа заавал үзэх ёстой 11 газар

Twitter Print
2023 оны 07-р сар 06-нд 12:47 цагт
Мэдээний зураг,

1. Сон Эб эртний тосгон

Халла аалын бэлд байрлах эртний хэв маягтай Сон Эб тосгон нь Чэжү аралд аяласан хүн бүрийн заавал очих ёстой газруудын нэг юм. 19-р зуунд анх байгуулагдаж байсан Сон эб тосгон нь эртний дүр төрхөө тэр чигт нь хадгалж чадсан бөгөөд нутгийн уугуул иргэд, загасчдын аж амьдралын хэв маяг, соёлыг өөрийн биеэр мэдрэх боломжтой. 1975 оноос хойш тосгоныг зочид, жуулчдад нээлттэй танилцуулах болсон бөгөөд БНСУ-ын засгийн газраас эртний соёлоо хадгалан хамгаалж, өдгөөг хүртэл оршин сууж буй тосгоны иргэдэд тог цахилгаан, сургалтын төлбөрийн хөнгөлөлт олгодог гэнэ.

Seongeup Folk Village - Jeju island | This Is Korea Tours

2. Монголын морин цирк

Монголын морин циркийн үзүүлбэр Чэжү арлы зорьсон зочдын заавал үзэх ёстой нэгэн үзвэр болоод удаж байгаа билээ. Авьяаслаг Монгол залуус өөрсдийн моринд эрэгмий, чадварлаг байдлаа дэлхий нийтэд таниулан сурталчилж, өв соёл, уламжлалаа хэрхэн таниулж буйг та заавал үзээрэй.

Jeju

3. Акуа Планет далайн парк

Акуа Планэт далайн паркад та 48000 зүйлийн далайн загас амьтан, 500 зүйлийн усны ургамалыг үзэх боломжтой бөгөөд 25,600мкв талбайтайгаараа Ази тивдээ хамгийн томд тооцогддог байна.

Hanwha Aquaplanet Jeju

4. Донмун зах

1945 онд анх байгуулагдаж байсан Донмун захаас та хайсан бүхнээ олох боломжтой. Шинэхэн загас, далайн хоол, бэлэг дурсгал, хувцас гээд л. Мөн Солонгос улсын нэрийн хуудас болсон түргэн хоолнуудыг бүгдийг нэг дороос амтлах боломжийг танд олгоно.

Dongmun Market (Jeju) - All You Need to Know BEFORE You Go

5. Манжангул агуй /Manjanggul Cave/

Дэлхийн хамгийн урт гэж тооцогдох Манжангул агуй нь 7,4 км урттай, 25м өндөр, 18м өргөнтэй бөгөөд 200-300 мянган жилийн өмнө Гомүнорүм галт уулын дэлбэрэлтийн улмаас үүссэн байна. Агуй нь ерөнхийдөө уужим том боловч зарим хэсэгтээ 1 хүн арай хийн багтах жижигхэн сувгуудтай. Чэжү аралд зочилохдоо та энэхүү агуйгаар заавал нэг зочлоод гараарай.

Manjanggul Cave (Jeju) - All You Need to Know BEFORE You Go

6. Чөтгөрийн зам

Чэжү арлын тайлагдашгүй нууцуудын нэг “Ер бусын зам” “Чөтгөрийн зам” гэх мэтээр алдаршсан энэхүү зам нь аялагч бүрийн сонирхон очдог газруудын жагсаалтад зүй ёсоор багтана. Эгч өгсүүр замд хөдөлгүүрийг нь унтраасан машин өөрийн инерцээр урагшлах нь гайхмаар.

1 day South Jeju Private Tour | Jeju private tour package

7. Хайрын цэцэрлэг

Чэжү аралд байх өөр нэгэн сонирхолтой газар бол гарцаагүй Хайрын цэцэрлэг билээ. Хосуудын хайр дурлал, харилцааг өгүүлсэн 140 төрлийн баримал, үзвэрүүдийг сонирхож, цагийг зугаатай өнгөрүүлээрэй.

Jeju Loveland Theme Park | Jeju Island, South Korea Full sto… | Flickr

8. Мөсөн Музей

Аагим зуны халуунд танийг сэрүүцүүлж, бас баясгаж чадах нэгэн үзвэр бол Чэжү арлын мөсөн музейд саатаарай. Мөсөөр хийсэн барималууд 5D үзвэрүүд, 3D ханын зургууд гээд таныг уйдаахгүй олон үзвэрүүд тэнд бий.

9. Чэжү арлын цэцэрлэгт хүрээлэнгүүд

Хэрвээ та тансаг үнэрт цэцэг, ногоон ургамалаар бүрхэгдсэн цэцэрлэгт хүрээнгээр зугаалж, цагийг таатай өнгөрөөхийг хүсвэл Чэжү арал танд маш олон сонголтыг санал болгож чадна.

· Халлим хүрээлэн: 9 өөр төрлийн дүр төрх бүхий хэсгээс бүрдсэн Халлим парк нь Чэжү арлын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн бөгөөд дал модны зам, бонсай моддын хүрээлэн, Чулуун цэцэрлэг, халуун орны цэцэгсийн хүрээлэн, агуй зэргээс бүрдэнэ.

· Эколанд: Гэр бүлээрээ аялаж буй хүмүүст илүү зориулагдсан ойн хүрээлэнгээр та 18 дугаар зууны үеийн уурийн галт тэргээр зугаалах боломжтой.

Eco Land Theme Park

· Илчүл Ланд: Цэцэгсийн хүрээлэн, нуур, усан оргилуур, эртний тосгон, агуй гэх мэт үзэх харах зүйлээр дүүрэн хүрээлэнд та уйдах завгүй цагийг өнгөрөөнө.

Ilchul Land (Seogwipo) - All You Need to Know BEFORE You Go10. Лусын дангинасын шоу буюу эмэгтэй шумбагчдын үзүүлбэр

Чэжү арлын уугуул эмэгтэйчүүд ямар ч усны хувцас, шумбалтын хэрэгсэлгүйгээр далайн гүнрүү шумбаж, далайн хоол, сувд зэргийг цуглуулдаг гэж та мэдэх үү? ЮНЕСКО-н соёлын өвд бүртгэгдсэн эдгээр гайхамшигт эмэгтэйчүүдийн үзүүлбэрийг үзэх боломжийг битгий алдаарай.

Haenyeo - Wikipedia

11. Мөрөөдлийн цамхаг /Dream tower/

Жэжү арлын хамгийн өндөр барилга буюу 169 метр уг хос цамхгийг Dream Tower хэмээн нэрлэдэг. Та уг цогцолборын хамгийн дээд давхрын кафед тухлангаа Жэжү арлыг бүхлээр нь тольдох боломжтой. 38 давхар уг барилгад худалдаа үйлчилгээний төвүүдээс эхлээд алдартай ресторан, гадаах усан сан, мөн 150 ширээ бүхий томоохон казино байдгаараа онцлогтой. Тиймээс та Жэжүд очсон бол Мөрөөдлийн цамхгаар дайраад гарахаа мартуузай. 

Jeju Dream Tower reports record sales in Q2 as casino, hotel, retail  sectors all show growth – IAG

Эх сурвалж: juulchin.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (197.210.65.8) 2022-03-20 20:11
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах

    • Зочин

      (192.82.77.237) 2021-07-02 01:07
      • 0
      • 0

      Эмүжиний толгойны эргээ гарах дөхөж. Мунгинахаараа зүгээ алдчих болтой юм билээ.

      Хариулах

    • ЗОЧИН

      (66.181.180.162) 2021-06-24 11:35
      • 1
      • 0

      Энэ Ерөнхий сайд нэртэй нөхөр юу ч хийхгүй, авах идэхээс өөр юм мэддэггүй нөхөр байна. Бушуухан зайлуулах хэрэгтэй. Ард түмэн чинь үхээд, өвдөөд дууслаа ш дээ.

      Хариулах

    • Зочин

      (192.82.77.62) 2021-06-24 10:57
      • 1
      • 0

      Medremjtei unshuurtai zorigtoi oortoo itgeltei sain bichdeg shyy..Emyjin.Amjil khys.e..

      Хариулах

    • Uiliin ur

      (64.119.19.69) 2021-06-24 09:53
      • 1
      • 0

      Tsevuun tsag irjee uiliiin uriiig ni ur huuhed ni toloh bolnoo haraarai

      Хариулах

    • Зочин

      (202.179.21.213) 2021-06-24 09:50
      • 1
      • 0

      Чухам үнэнийг хэлжээ. МАН-ын ерөнхий сайд та хувь хувьсгалаа ялгамаар байна. өдөр бүр арав хориороо тахалаар үхэж буй хүмүүс, тэдгээрийн ар гэр төрөлд төрөгсөдийн нус нулимсан дундуур ингэж өндөр өртөгөөр ах дүүсээрээ хувааж цуслан наадаж цэнгэнэ гэдэг ямар их тэнэглэл вэ. уламжлалт шашин шүтлэгтэй, монгол ахуй амьдрал мэдэх хүнсэн бол ерөнхий сайд байтугай багийн дарга ч ухаарч ойлгох нөхцөлд монголчууд байна. Харвард дипломтой христ шүтлэгтэй болохоор л тоодоггүй юм байлгүй дээ.

      Хариулах

    • Бандилзгана

      (49.0.153.66) 2021-06-24 09:59
      • 1
      • 0

      Үхсэн ацных нь харвард диплом байдаг юм бэ өсөхийн өлөнгөө дарж чадахгүй пиз...

      Хариулах