
БНСУ-д өнөөдөр Сэвол хөлөг онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалд зориулан хүндэтгэл үзүүлж байна. Яг одоогоос 6 жилийн өмнө Инчоноос-Жэжү арлыг зорьж байсан Сэвол хөлөг онгоц осолдож 304 хүн харамсалтайгаар амь насаа алдаж байсан юм.
Тус хөлөг онгоцонд 476 зорчигч сууж явж байсан бөгөөд 299 хүн нас барж 5 хүн ор сураггүй болж, 172 хүн амьд үлдсэн юм. Зорчигчдын ихэнх нь буюу 324 нь арван жилийн сурагчид байсан билээ.
Тухайн үед аврах ажиллагаа явуулж байсан боловч олон хүний амийг аварч чадаагүй.
Энэхүү харамсалтай үйл явц телевизээр шууд явж хөлөг онгоц хэрхэн далайд живж байгааг иргэд нүдээрээ үзэж байлаа.
Солонгосын ирээдүй болсон олон зуун сурагчид аймшигтайгаар амь насаа алдсан энэ хар өдрийг иргэд "Хэзээ ч мартахгүй" хэмээн хүндэтгэл үзүүлсээр ирсэн.
Э. Ижилболд
Цонхны цаанаас хүүхдүүдийн гар сарвалзаж, аврал эрэн орилсоор усанд далд орохыг харах хамгийн аймшигтай байлаа - http://mongolcom.mn/read/6516
Амь үрэгдсэн хүүхдүүд аврах хантаазаа хооронд нь холбосон байжээ - http://www.mongolcom.mn/read/6442
Севол усан онгоцны аврах ажиллагаа бүтэл муутай байна - http://mongolcom.mn/read/7516
Севол усан онгоцны ахмадад цаазаар авах ял оноов - http://mongolcom.mn/read/15416
Севол усан онгоц осолдсоноос хойш үйл явдал хэрхэн өрнөв - http://mongolcom.mn/read/14821