Хятадууд бүс нутгийн дайны загварчилалын систем гаргажээ

Twitter Print
2014 оны 07-р сар 01-нд 07:15 цагт
Мэдээний зураг,

Хятадын ардын чөлөөлөх арми долоон жилийн хугацаанд томоохон хэмжээний дайны загварчлалын системийг зохион бүтээжээ.

Хятадын Батлан хамгаалахын их сургуулийн 2007 онд эхэлсэн дайны загварчлалын систем зохион бүтээх төсөл бүрэн хэрэгжсэн бөгөөд уг системийг ашиглан умард бүс нутагт эхний байлдааны сургуулиа хийж эхэлсэн гэж “People Daily” сонин энэ сарын 29-ний дугаартаа мэдээлжээ. Хятадын цэргийн бодит хүчин чадал болон бодит нөхцөл байдлыг бүрэн тусгасан уг систем нь хуурай газар тэнгисийн цэргийн нэгдсэн ажиллагааг сайжруулахад чухал үүрэгтэй гэж тус сонин уламжилж байна. АНУ 2002 онд Иракийн ойролцоо Катарт дээрхийн адил системийн тусламжтай байлдааны сургууль хийснээс хэдхэн сарын дараа Иракт довтлон ялалт байгуулсан бөгөөд тухайн үед Катарт хийсэн байлдааны сургууль болон Иракийн дайны бодит нөхцөл байдал маш төстэй байсан байна. Хятад улсын уг системийг зохион бүтээхэд анх Батлан хамгаалах их сургуулийн арваадхан мэргэжилтэн оролцож байсан бол сүүлийн жилүүдэд уг ажилд компьютер техникийн хэдэн зуун мэргэжилтэн оролцон ажилласан байна. Учир нь уг төсөл БНХАУ-ын дарга Си Жиньпин байлдаанд ялалт байгуулах чадалтай хүчирхэг цэрэгтэй болох бодлогын нэг хэсэг болон хэрэгжсэн юм.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.