Дутуу төрөлтийн тоо огцом буурчээ

Twitter Print
2020 оны 07-р сар 21-нд 12:41 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн өндөр хөгжилтэй хэд хэдэн орнуудад хөл хорионы үеэр дутуу төрөлтийн тоо огцом буурсан талаар Нью Йорк Таймс сонинд бичжээ. Ирланд, Дани, АНУ, Канад зэрэг хэд хэдэн орны эмч нар улс оронд нь дутуу төрөлтийн тоо огцом буурсан явдлын гол шалтгааныг одоогоор тогтоож чадаагүй байна.

Зарим мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар үүнд коронавирусын цар тахалтай холбоотойгоор тогтоосон хөл хорионы дэглэм нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж байгаа ба үүнийг цаашид нарийвчлан судлах шаардлагатай хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. АНУ-ын Нэшвилл хотод байрлах Вандербильтийн нэрэмжит эмнэлгийн нярайн эмч Стивен Патрикийн мэдээлснээр эмнэлэгт нь өнгөрсөн 3-р сард л гэхэд дутуу төрөлтийн тоо өмнөх жилүүдийн дунджаас 20 хувиар багасчээ.

Атланта хотын Эморигийн Анагаахын их сургуулийн эх баригч Денис Жеймисоны үзэж байгаагаар дутуу төрөлтийн тоо багассан явдалд хэд хэдэн шалтгаан байгаагийн дотор коронавирусын цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоосноор агаарын бохирдол багассан явдал ч багтах аж. АНУ-ын Өвчнийг хянах, өвчнөөс урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлж байгаагаар 2018 онд л гэхэд дутуу төрөлтийн тоо 4 дэх жилээ зогсолтгүй өссөн үзүүлэлттэй байсан ба цагаан арьст эмэгтэйчүүдийн хувьд дутуу төрөх эрсдэл 9 хувь, харин Африк-Америк гаралтай эмэгтэйчүүдийн хувьд энэ үзүүлэлт нь даруй 14 хувь байжээ.

Дани болон Ирландын судлаачид хамтран коронавирусын цар тахал, дутуу төрөлт хоёрын харилцан холбоог судлах ажлаа эхлүүлжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.