
Дарханы зам барихад гарсан алдаа бол юу юуны духанд хүрэлгүй хуучин явж байсан замыг нь тэр чигт нь хуулаад хаячихсан явдал. Яг Төв баруун аймаг чиглэлийн замд Дамба-Очирын там болгосон туршлагыг тэр чигээр нь давтсан.
Тэгээд нэгэнт хуучин замыг нь бүрэн устгасан тул машин түр зуур явах шороон зам тавьж баахан мөнгө зарсан Тэр шороон зам нь бөөн чулуу шороо донсолгоо хуучинаас долоон доор машин явах аргагүй.
Муу ч гэсэн хуучин явж байсан хар замыг нь нөхөөд түр зам болгож ашиглаад хажуугаар нь шинэ замаа байгуулах ёстой байв. Ингэхэд түр хугацааны шороон зам байгуулж ашиглахаас зардал хэмнэх байв.
Мөн нэг хувилбар бол хуучин явж байсан аль социолизмын үед хийгдсэн суурь үе давхрага нь ном ёсоор хийгдсэн зузаалга давхрага сайтай тул тэр хуучин бүтцийг нь ашиглах ёстой юм.
Ингээд 10 км бүрээр урагшлуулсан бол өнөөдөр ядаж 80 км зам бэлэн байх байв.
Эцэст нь хэлэхэд ямар ч туршлага мэдлэггүй инженерийн боловсрол үгүй мулгуунуудыг сайд, яам тамгын чухал чухал албанд томилдогоос ийм болж байгаа юм.
Цүнх баригч нар бол ядарсан нөхдүүд байдаг Чадалтай боловсролтой инженерүүд хэзээ ч хүний цүнх барьж долдой хийдэггүй.
Хойтон Монгол улс хөгжлийн замаар орж хувьсгал хийсний 100 жилийн ой болно. Нэг муу хар замаа хүртэл хийж чадахгүй Хятадуудыг царайчлаад байж байдаг. 60 хужаа авчирахгүй бол замын ажил эхлэхгүй ч гэх шиг.
Монгол улсын зөвлөх инженер Г.Алтангэрэл
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.