Файзер вакцины нэршил нь COMIRNATY®

Twitter Print
2021 оны 06-р сар 25-нд 12:10 цагт
Мэдээний зураг,

Олон хүн Файзер вакцины нэрийг хараад Файзер вакцин мөн биш гэж маргаад,гайхаад, бас зарим нь хүүхдэд хор шахлаа, хүүхдүүдийг генийн өөрчлөлтөнд оруулах гэж байна, хүүхэддээ ийм вакцин хийлгэхгүй, орос вакцинаа л хийлгэнэ гэх мэт нилээн бухимдаж байгаа бололтой.

Иймээс мэргэжлийн хүний хүний хувьд доорх тайлбарыг хийж байна. Энэхүү вакциныг молекул биологи, молекул генетик зэрэг шинжлэх ухааны хамгийн орчин үеийн арга, технологи ашиглан Америкийн Файзер ба Германы БиоНТех компаниуд хамтран гарган авсан. Энэ нь одоогоор ковидын эсрэг хэрэглэж буй вакцинуудаас дархлаа тогтоох чадвар хамгийн өндөртэй (95%).

Харин уг вакцины зах зээл дэхь Бренд нэр нь COMIRNATY® юм шүү, тиймээс ч вакцины савлагаа дээр уг нэрийг бичсэн байгаа.

Иймээс эцэг эхчүүд та бүхэн Файзер биш өөр вакцин хийж байна гэж бүү бодоорой, хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө, тэдний ирээдүйн сайн сайхан амьдралын төлөө хүүхдүүдээ энэхүү короновирусын эсрэг вакцинд хамруулаарай.

Энэ нь дэлхий нийтийг хамарсан энэхүү цар тахлын үеийн хамгийн ухаалаг, зөв шийдэл бөгөөд хүүхдүүдийнхээ ирээдүйд хийж буй том хөрөнгө оруулалтын нэг шүү. Эрүүл биед саруул ухаан оршино.

Цоосүрэнгийн Оюунсүрэн Ph.D

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.