Хүүхдүүд чинь чамайг энэ газарт авчрах цагт өөрт чинь л хэцүү байх болно шүү дээ...

Twitter Print
2022 оны 05-р сар 31-нд 09:48 цагт
Мэдээний зураг,

Аавыгаа нас барсны дараа хүү нь ээжийгээ хөгшчүүлийн асрах газарт амьдруулахаар болжээ. Хүү ээж дээрээ хааяа л очдог байсан ба нэгэн өдөр асрах газраас түүнд дуудлага ирэв:

-Ээжийн тань бие таагүй байна. Аль болох хурдан ирэхийг хүсье.

Үүний дараа залуу яаран очтол ээж нь нас барахын даваан дээр байв.

-Ээж ээ, би танд яаж туслах вэ? Би юу хийх вэ? гэж асуухад ээж нь хариуд нь:

-Хүү минь энд агааржуулагч тавиарай, яагаад гэвэл маш халуун, бас өрөөг хөргөгчтэй болго. Хоол хадгалах газаргүйгээс болж би олон удаа хоосон хонож байлаа хэмээн хэлэхэд хүү нь маш их гайхан:

-Та өмнө нь хэзээ ч үүнийгээ надад хэлж байгаагүй, заавал ийм үед хэлдэг нь ямар учиртай юм бэ? гэхэд ээж нь :

-Зүгээр дээ хүү минь. Би аагим халуун, өвчин зовлон, өлсгөлөнг даван туулж чадсан. Харин хүүхдүүд чинь чамайг энэ газарт авчрах цагт чамд өөрт чинь л хэцүү байх болно шүү дээ.

Орчуулсан: Ш.Батзориг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.