
Үе мөчний өвчнийг эмийн ургамлаар эмчлэх нь
1.Турмерик нь хүчтэй антиоксидант ба үрэвслийн эсрэг өндөр идэвхит үйлдэл үзүүлнэ. Энэ үйлдлийг үзүүлэхдээ үрэвслийн эсрэг үйлдэлтэй эмийн бэлдмэлтэй харьцуулахад ходоод гэдэсний замын салст бүрхүүлийг гэмтээж улайлт, шархлаа үүсгэдэггүй. Күркүмин нь үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг учир гэдэсний цочролтой хавсарсан үений үрэвсэл, бусад үрэвсэлт өвчний үед хэрэглэхэд тохиромжтой.
Судалгаанаас үзэхэд турмерик өдөрт 80мг өдөр бүр хэрэглэхэд үе мөчний үрэвслийг дарж, өвдөлт намдаах үйлдэл үзүүлж байгаа батлагдаж байсан байна.
Мөн турмерик нь цус шингэлэх, цусан дахь холестирен бууруулах, хавдрын эсрэг, дархлаа дэмжих зэрэг олон үйлдэл үзүүлдэг байна
2.Цагаан гааны ханд
Цагаан гааны ханд үе мөчний үрэвсэлт өвчний үед үрэвслийг дарах, өвдөлт намдаах зорилгоор хэрэглэдэг байна. Мөн хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, хоолны шимийг шингэхэд чухал нөлөөтэй гэж үздэг.
Цагаан гааг өдөр бүр хэрэглэхэд 100 өвчнийг зэрэг эмчилдэг гэж уламжлалт анагаах ухаанд үздэг. Цагаан гааны ханд нь олон төрлийн биологийн идэвхит бодис агуулдаг учраас бүх эд эрхтэнд очиж үйлчилдэг учраас ийн ярьдаг билээ.
Судлаачдын үзэж байгаагаар цагаан гаа нь эсийн түвшинд үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг. Мөн өвдгөнд яс ургаж эхэлж байгаа хүмүүст хэрэглэхэд үений үрэвсэл дарагдаж, өвдөлт намддаг.
3.Босвелиа серрата
Дэлхийд үе мөчний өвчний үед хэрэглэдэг эмийн ургамлын хүчээр нь жагсаахад хамгийн үр дүнтэй, хүчтэй үрэвсэл дардаг нь судалгаагаар нотлогдсон эмийн ургамал бол БОСВЕЛИА СЕРРАТА билээ.
Зориудаар үений үрэвсэл үүсгэсэн харханд өдөр бүр 200мг босвелиа серрата ургамлын хандыг уулгаад , нөгөө бүлгийн хархтай харьцуулахад маш сайн үр дүнтэй байсан бөгөөд эдгээр хархнууд 3 сарын дараа гэхэд бүрэн эдгэрч байжээ. Судлаачид үзэхдээ босвелиа серрата дахь босвелийн хүчил нь үрэвсэл үүсгэдэг простагландины нийлэгжилтийг хүчтэй дарангуйлж , үений үрэвслийг хүчтэй дарж байна гэж үзсэн байна.
4. Глюкозамин сульфат
Үений мөгөөрсөн эдийг нөхөн төлжүүлж, үений шингэн үүсгэхэд чухал нөлөөтэй аминосахар бол глюкозамин юм. ДЭМБ гарсан зөвлөмжинд 45 наснаас дээш бол глюкозаминыг урьдчилан сэргийлэх тунгаар байнга уухыг зөвлөсөн байдаг. Ялангуяа эмэгтэй хүн эрэгтэй хүнээс 3 дахин их үений өвчнөөр өвдөх эрсдэлтэй байдаг тул эмэгтэйчүүдийг илүү уухыг зөвлөдөг байна.
Эдгээрийг нэг дор агуулсан ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг
-45 наснаас дээш бүх хүмүүс
-илүүдэл жинтэй, өвдгөнд ачаалал их өгдөг хүмүүс
-цэвэршилт, цэвэршилтийн дараах үед байгаа хүмүүс
-өвдгөнд байнга ачаалал өгдөг дасгал хөдөлгөөн их хийдэг спортоор хичээллэдэг хүмүүс хэрэглэх хэрэгтэй.
Д.Золзаяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Батаа
(202.55.188.92) 2019-12-30 22:10мал
Хариулах