
Хөгширөхөд юунаас болгоомжлох хэрэгтэй вэ.
Мэдээж арьс үрчийх, эрүүл мэнд доройтох, ой санамж муудах г.м олон зүйлээс чадах хэмжээндээ зайлсхийх нь хэнд ч ойлгомжтой.
Харин хамгийн онцгүй зүйл бол өөрийн үзэл бодлоо хамгийн зөв хэмээн муйхарлан зүтгэх, ажиллаж буй байгууллага, хамт олноо хувийн өмч мэт байлгах гэж улайрах, залуу үедээ итгэл хүлээлгэж чадахгүй, үнэлэхгүй бас хүндлэхгүй байх, сурсан эрдэм ухаан, туршлагаа бусдаас харамлан бусдад түгээлгүй, аминч хэвээрээ хорвоог барах зэрэг нь нас буянд үл тохирох, орчин цагт үл нийцэх зүйлс бөлгөө...
Товчдоо хор нь арилж төгсөх учиртай богинохон амьдрал шүү.
Харих насандаа хайрлагдахыг хүсвэл хангал наснаасаа л хайрыг түгээж сурах нь зөв бх гэж л бодож байна даа.
Намхайдоржийн Цогтмандах
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.