
Хүний өсөлтийн даавар буюу HGH нь дотоод шүүрлийн системийн нэг хэсэг бөгөөд өнчин тархины булчирхайгаар ялгардаг. HGH-ийн үйлдвэрлэлд хоол тэжээл, дасгал хөдөлгөөн, стресс нөлөөлдөг.
Бага болон өсвөр насны үед яс, эд эсийн зөв өсөлт, хөгжлийг хангахын тулд HGH-ийн хангалттай хэмжээ шаардлагатай байдаг. Уг дааварт нөлөөлөх хүчин зүйлстэй дараах нийтлэлээс танилцаарай.
Нойр
Хүүхдүүд насанд хүрэгчдээс хамаагүй илүү унтах шаардлагатай байдаг. Чанартай, сайн нойр авах нь өсөлтөд төдийгүй сэтгэцийн болон сэтгэл санааны эрүүл мэндийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Нас | Өдөрт унтах цаг |
0-3 сар | 14-17 цаг |
4-11 сар | 12-15 цаг |
1-2 нас | 11-14 цаг |
3-5 нас | 10-13 цаг |
6-13 нас | 9-11 цаг |
13-18 нас | 8- 10 цаг |
Дасгал хөдөлгөөн хийх, гүн нойрсох алинд нь ч өсөлтийн даавар ялгардаг хэдий ч дийлэнх нь 3, 4-р үе шатуудын гүн /бат бөх/ нойрны үед илүү их ачаалладаг байна. Тиймээс гүн нойр буюу чанартай нойр авах нь өсөлтөд онцгой ач холбогдолтой юм.
Чанартай хоол, тэжээл, хангалттай витамин
Хүүхдийн өсөлтөнд нөлөөлдөг хамгийн чухал зүйлсийн нэг бол хоол хүнснээс авах шим тэжээл юм. Эрүүл, чанартай хоол тэжээлээс хүүхдийн өсөлт, эрүүл бат бөх ясны ургалт шалтгаалж байдаг.
Хэвийн өсөлтийн дэмжихийн тулд тэнцвэртэй хоолны дэглэмийг баримтлах нь зүйтэй. Энэ нь уураг, нүүрс ус, өөх тос, витаминыг зөв харьцаатай байлгах ёстой гэсэн үг юм.. Эдгээрийн аль нэгийг нь л илүү эсвэл дутуу өгөхөд сөрөг нөлөө үүсдэг гэдгийг мартаж болохгүй.
Мөн олон төрлийн витамин, эрдэс, тэжээл нэг нэгнийхээ биед шимэгдэх процессийг дэмжиж ажилдаг. Тиймээс дан ганц төрлийн витаминд найдаж өсөлтөө даатгах нь өрөөсгөл юм. Уураг, кальци, магни, витамин Д, фосфат нь ясны ургалт, ясны эрүүл хөгжилд онцгой ач холбогдолтой нэгдлүүд билээ. Тиймээс хүүхдийн өсөлтийг дэмжихийг хүсвэл витаминаар баялаг бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэхийг зөвлөж байна.
Кальци: Эрүүл яс, шүдэнд чухал нөлөө үзүүлдэг. Мөн мэдрэлийн систем, зүрх судасны эрүүл мэнд болон бусад үйл ажиллагааг дэмжинэ.
Магни: Магни нь цусны даралтыг хэвийн байлгах, ясыг бат бөх, зүрхний хэмнэлийг тогтвортой байлгахад тусалдаг.
Витамин Д: Д аминдэм нь бие махбод дахь кальци, фосфатыг шимэгдэхэд тусалдаг.
Дасгал хөдөлгөөн
Дасгал хөдөлгөөн нь гар, хөлний эргэн тойрон дахь мөгөөрс, шөрмөсийг сунгаж уртасгахад тусалдаг. Мөн тогтмол дасгал хөдөлгөөн нь биеийн доторх өсөлтийн дааврыг дэмжихэд тусална. Хүүхэдтэйгээ цагийг хөгжилтэй, үр дүнтэй өнгөрөөх, биеийн болоод сэтгэл зүйн эрүүл мэндийг нь дэмжих дараах дасгал хөдөлгөөнийг туршиж үзээрэй.
Усанд сэлэх – усанд сэлэх нь хүүхдүүдийг өндөр болгох спортын хаан гэхэд хилсдэхгүй. Энэ нь нуруу, хүзүү, булчинг сунгаж, бие махбод дахь өсөлтийн дааврыг дэмждэг. Энгийн сунгалтын дасгал ч гэсэн таны хүүхдийн өндөрт маш их нөлөөлдөг. Бүхий л спорт таны хүүхдийн биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндэд онцгой ач холбогдол үзүүлдэг тул хүүхдийн хөдөлгөөний сайн дэмжиж, тогтмол дасгал хөдөлгөөн хийлгэж хэвшүүлээрэй.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.