
Завиа улаан өнгөөр будуулах захиалгын дагуу нэгэн будагчин ажлаа эхлэв. Будаж байхдаа их биед нь жижигхэн нүх байхыг анзаарч чимээгүйхэн засч орхив. Будаж дуусчихаад ажлынхаа хөлсийг аваад явж одлоо.
Дараа өдөр нь завьны эзэн ирж будаг хийснээс хамаагүй өндөр дүнтэй чек сарвайв. Будагчин гайхаж, “Эрхэмээ, та хэдий нь мөнгөө төлсөн шүү дээ” гэлээ. “Энэ завь будсаны мөнгө бишээ, завинд байсан нүхийг засч өгсний мөнгө” гэж завьны эзнийг тайлбарлахад будагчин:
“Өө, тэр чинь ялихгүй үйлчилгээ байсан шүү дээ, тийм ажлын төлөө ийм их мөнгө төлөх шаардлагагүй” гэв...
"Найз минь, чи ойлгохгүй байна. Би одоо юу болсныг тайлбарлъя. Завиа будуулах хүсэлт чамд өгөхдөө нүхний талаар чамд хэлэхээ мартаж. Завь хатсаны дараа хүүхдүүд түүнийг загасчилахаар аваад явсан байна. Хүүхдүүд нүх байгааг мэдээгүй. Би тэр үед гэртээ байгаагүй юм. Гэртээ ирээд хүүхдүүд завь аваад явсныг мэдээд би ямар их сандарсан гээч. Нөгөө нүхээ санаад. Хүүхдүүд маань эсэн мэнд ирэхийг хараад би яасан их баярласан болохыг чи төсөөлөхгүй. Нүхийг очиж шалгахад чи засчихсан байсан. Юу хийснээ чи одоо ойлгов уу, чи миний хүүхдүүдийн амийг аварсан. Талархлаа илэрхийлэх хангалттай мөнгө надад алга” гэж завины эзэн дуржигнууллаа.
Хэн ч бай, хэдийд ч бай, эсвэл хэрхэн ч бай, туслахаа, нулимсыг нь арчихаа, анхааралтай сонсохоо, олсон “нүхээ” болгоомжтой засахаа хэзээ ч бүү зогсоо...
Хэрэгтэй байгаа хэн нэгэнд хэрхэн тусалж байгаагаа бид хэзээ ч мэдэх боломжгүй...
Хэн нэгэнд хэрэгтэй, чухал хүн байх таатай сьюпризыг бурхан бидэнд хадгалж байдаг ч юм бил үү...
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.