
Холестерин нь өөх тосыг бүрдүүлдэг үндсэн хэсгүүдийн нэг юм. Хэдийгээр бие махбодид холестерин хэрэгтэй байдаг боловч цусан дахь холестерины хэмжээ хэт ихсэх нь цусны урсгалд саад учруулдаг.
Цусан дахь холестерины хэмжээ ихсэх нь судас хатуурлын гол шалтгаан болдог. Ингэснээр судасны бөглөрөл үүсч эд эрхтэнд очиж цусан хангамжийн дутагдлыг үүсгэдэг.
Цусан дахь холестерины хэмжээ ихсэхэд ихэнх тохиолдолд ямар нэг зовиур илэрдэггүй бөгөөд зөвхөн лабораторийн шинжээр илрэх боломжтой.
Шинжилгээгээр холестерины хэмжээ их гарсан бол ханасан өөх тос ихтэй хүнс болох үхэр, хонины мах, цөцгийн тос, өрөм, цөцгий, бяслаг, транс тос, тослогийг бууруулаагүй тараг зэргийн хэрэглээнээс татгалзаж, загас, тахианы мах, тослог багатай сүү, тараг, эрдэнэ шиш, наран цэцэг, буурцгийн тосыг хоолондоо хэрэглэх нь зүйтэй.
Чидуны, рапсын, гүнжидийн тос, авокадо, самар, самрын тос нь цусан дахь холестрины хэмжээг бууруулдаг.
Мөн Исгэсэн Улаан Будаа нь цусан дах холестрины хэмжээг тогтмол хэрэглэсэн тохиолдолд 2 дахин бууруулж чихрийн шижин өвчнөөс сэргийлдэг байна.
Д.Золзаяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.