Гаалийн тарифын хуулийг дэмжив

Twitter Print
2014 оны 07-р сар 01-нд 16:40 цагт
Мэдээний зураг,

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Яг одоо Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ хуулиар улс хоорондын шуудангийн илгээмжээр хувь хүний нэр дээр илгээсэн, ижил төрлийн барааны хувьд хоёроос илүүгүй, нийт үнийн дүн нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй барааг татвараас чөлөөлөх асуудлыг зохицуулж байгаа юм.

Мөн хуулийг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж мөрдөхөөр болж санал хураалтад гишүүдийн олонх дэмжсэнээр эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болов.

Одоо чуулганаар Шилэн дансны тухай хуулийг хэлэлцэж байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.