ОХУ цөмийн пуужин хөөргөх туршилт явуулжээ

Twitter Print
2023 оны 10-р сар 26-нд 13:05 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын зэвсэгт хүчин цөмийн пуужин хөөргөх туршилт явуулсан байна. Кремлийн мэдээлснээр уг туршилтыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин видео холбоогоор хянасан байна.

Туршилтын хүрээнд Плесецк дахь сансрын буудлаас Камчатка дахь цэргийн  сургуулилтын талбай руу тив алгасах "Ярс" пуужин, Баренцийн тэнгис дэх "Тула" цөмийн шумбагч онгоцноос "Синева" пуужинг тус тус хөөргөжээ.

Түүнээс гадна алсын зайн Ту-95МС онгоцноос далавчит пуужин харвасан байна.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн Ерөнхийлөгч В. Путинд тавьсан тайландаа туршилтын хүрээнд "дайсны цөмийн цохилтын хариуд стратегийн довтолгооны хүчнүүд богино хугацаанд цөмийн нэгдсэн цохилт үзүүлэх" сургуулилтыг явуулсан хэмээн онцолжээ.

Уг туршилтыг ОХУ-ын парламентад цөмийн туршилтаас татгалзах тогтоолоос гарах тухай хуулийн төсөл батлагдсанаас хойш хэдхэн цагийн дараа явуулсан байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1996 онд баталсан Цөмийн туршилтаас татгалзах тухай тогтоолоом гарах хуулийн төслийг ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин баталснаар хүчин төгөлдөр болох аж.

ОХУ уг тогтоолоос гарах тухайд В. Путин АНУ тус тогтоолд гарын үсгээ зурсан хэрнээ цөмийн туршилтаа үргэлжлүүлсээр байгаатай адил хэмээн онцолж байсан юм. 

Ийм төрлийн туршилтыг ОХУ жил бүрийн намар явуулдаг ч энэ удаагийн туршилт нь ОХУ-ын Украинд явуулж буй дайнтай холбоотойгоор барууны орнууд ОХУ хоорондын харилцаа хурцдсан үед явагдаж байгаагаараа онцлогтой юм. 

БНХАУ, Энэтхэг, Пакистан, Хойд Солонгос, Израиль, Иран, Египет зэрэг улс орнууд Цөмийн туршилтаас татгалзах тогтоолд нэгдсэн ч тогтоолыг бүрэн хэрэгжүүлдэггүй билээ.

ОХУ цөмийн туршилтаа сэргээснээр барууны орнуудыг Киевт тусламж дэмжлэг үзүүлэхийг зогсоохыг оролдоно гэж зарим ажиглагчид үзэж байгаа юм.

ОХУ-ын Гадаад харилцааны орлогч сайд Сергей Рябков Вашингтон л эхэлж цөмийн туршилт явуулахгүй бол Москва НҮБ-ын тогтоолыг дагасаар байх болно гэж мэдэгдсэн ба АНУ-ын зүгээс ОХУ-тай стратегийн тогтвортой байдал, зэр зэвсгийн хяналтын асуудлаар хэлэлцээрээ сэргээх хүсэлтэйгээ илэрхийлсэн ч АНУ ОХУ-ын эсрэг баримталж буй дайсагнасан бодлогоо өөрчлөхөөс нааш хэлэлцээрийн ширээний ард суухгүй гэдгийг онцолжээ.

 

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.