Д.Трамп Хятадын аппликейшнүүдээр дамжуулан гүйлгээ хийхийг хоригложээ

Twitter Print
2021 оны 01-р сар 06-нд 12:51 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хятадын Alipay, WeChat Pay, QQ wallet зэрэг 8 аппликейшнээр гүйлгээ хийхийг хориглох шийдвэр гаргажээ. Уг шийдвэр нь 45 хоногиын дараа хэрэгжиж эхлэх аж.

Ерөнхийлөгч Д. Трампын шийдвэрээр Хятадын Alipay, CamScanner, QQ wallet, SHAREIt, Tencent QQ, Vmate, WeChat Pay, WPS Office зэрэг нийт 8 аппликейшнээр гүйлгээ хийхийг хориглосон ба энэ нь АНУ-ын иргэдийн хувийн мэдээллийг хамгаалах зорилготой алхам гэдгийг Цагаан ордноос мэдэгджээ.

АНУ-ын Худалдааны яаманд чухам ямар төрлийн гүйлгээг хориглохыг ойрын хугацаанд тодорхойлохыг даалгасан ба Худалдааны сайд Уилбур Росс Ерөнхийлөгч Д. Трампын "америкчуудын хувийн мэдээллийг Хятадын Коммунист намаас хамгаалах гэсэн хүслийг" дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Forbes

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.