Энэ өдөр түүхийн хуудаснаа

Twitter Print
2014 оны 07-р сар 02-нд 08:37 цагт
Мэдээний зураг,

7-р сарын 2-ны өдөр болсон онцлог үйл явдлууд

• 1561 – Этиопын эзэн хаан Менас Эмфразад болсон бослого үймээнийг дарав. 

• 1644 – Англид анх иргэний дайн гарсан өдөр, Марстон Мүүр-т тулаан өрнөсөн. 

• 1679 – Европчууд анх удаагаа Миннэсота руу аялж Миссиссипи голын эхийг олж харжээ. Аялалыг Даниел Грейсолон дэ Ду Луф ахлан явсан байна. 

• 1776 – Тусгаар тогтнолын тунхаглалд Жон Хок гарын үсэг зурсан. 

• 1777 – Вермонт нь АНУ-ын муж улсуудаас боолчлолыг халсан анхны муж улс болсон. 

• 1823 - "Бахайн тусгаар тогтнолын өдөр" – хамгийн сүүлд Португалийн шударга ёсыг тууштай дэмжигчид Бахай тосгонд ялагдсанаар Бразилд тогтсон Португалийн дүрэм дуусгавар болжээ. 

• 1853 – Оросын арми Туркэд довтлосноор Крымийн дайны эхэлжээ. 

• 1881 – Америкийн хуульч Чарлз. Ж. Гютей ерөнхийлөгч Жеймс Гарфилдийг буудаж хүндээр шархдуулжээ. Ерөнхийлөгч сүүлд шархны халдвар авч 9 сарын 19-ний өдөр насан эцэслэсэн. 

• 1900 – Зеппелинээр /германчууд 20 дугаар зууны эхэнд бүтээсэн нүсэр оврын агаарын хүлэг/ Германы Фредрихшафен хотын Констанс нуурын дээгүүр нислэг хийсэн. 

• 1937 – Америкийн анхны нисгэгч эмэгтэй Амелиа Эрхарт, түүний чиглүүлэгч Фред Нүүнан нар дэлхийг тойрсон экваторын бүсийн нислэг хийж байгаад Номхон далайн орчмын нутагт ор сураггүй алга болсон байна. 

• 1947 – Үл таних нисдэг биет гэж таамаглаж байсан нэгэн обьект Нью Мексикийн Росвел хотын ойролцоо осолдсон. Америкийн цэргийнхэн энэ явдлыг цаг агаарын судалгааны бөмбөлөг байсан гэж мэдээлжээ. 

• 1962 – Хамгийн анхны Вол-Март жижиглэнгийн худалдааны дэлгүүр Арканзас мужийн Рожерс хотод нээгдсэн. 

• 1966 – Францын Батлан хамгаалах яам Номхон далайд анх цөмийн бөмбөг туршсан байна. 

• 1976 – 1954 оны хооронд хуваагдмал байсан өмнөд, умард Вьетнам нэгдэж Вьетнамын бүгд найрамдах социалист улсыг байгуулсан. 

• 1985 –Зөвлөлт Холбоот Улсын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдийн даргаар Андрей Громыко сонгогджээ. 

• 1990 – Исламын шашны ариун Мекка хотод мөргөлчид шахцалдсаны улмаас 1426 хүн амь хохирсон байна. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.