Гүйлгэлт, суулгалтыг эмгүй эмчлэх 5 арга

Twitter Print
2021 оны 12-р сар 26-нд 10:27 цагт
Мэдээний зураг,

Амьдралдаа гүйлгэж, суулгаж үзээгүй хүн тун ховор. Гүйлгэлт, суулгалтын шалтгаан нь хоорондоо үл зохицох хоол хүнс хэрэглэх, ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагаа алдагдах, хэрэглэж буй хоол хүнсэн дэх орц найрлага нь тухайн хүнд тохиромжгүй байх, муудсан хоол хүнс хэрэглэх гэх мэт байж болно.

Ийм тохиолдолд эм хэрэглэлгүйгээр уг асуудлыг шийдэх хэд хэдэн арга байдаг байна. Энэхүү аргыг туршлагатай, нарийн мэргэжлийн эмч санал болгодог.

1.Хар цайны ханд

Хар цайны өтгөн хандан дээр бага зэрэг ус нэмээд уулгана. Уг үйлдлээ өдөрт 3 удаа давтах бөгөөд дараагийн өдрөөс нь л үр дүн нь мэдрэгдэнэ. Хэрэв гэрт цайны идээ байхгүй тохиолдолд ердийн ууттай хандалдаг цай, эсвэл ногоон цайг хэрэглэсэн ч болох ажээ.

2.Төмсний цардуул

Төмсний цардуулыг гүйлгэлтийн эсрэг эм болгон ашигладаг. Ойролцоогоор 100 гр орчим буцалсан усанд 1 цайны халбага цардуул хийж хутгаад хутгасан даруйдаа ууна. Ийм цардуултай усыг өдөрт нэг л удаа хэрэглэхэд хангалттай бөгөөд мөн л үр дүнтэй арга юм.

3.Цагаан будааны зутан

Атга цагаан будааг усанд хийж буцалгаж, хамгийн гол нь усыг нь ширгээхгүй. Ингээд цагаан будааны зутангаасаа нэг удаадаа 100 мл-ээр 3 цаг тутамд гүйлгэлт зогстол ууж хэрэглэнэ.

4.Укроп

Нэг багц укропыг хатааж жижиглээд түүнээсээ 2 цайны халбагыг хуурайгаар нь идээд, усаар даруулна. Энэ арга нь гүйлгэлт, суулгалтаас үүдсэн өвдөлтөөс ангижруулах тустай.

5.Самрын ханд

Самрын хандыг бэлтгэхийн тулд хушгыг яснаас нь цэвэрлээд 70 хувийн спиртэнд хийгээд харанхуй газар 4 өдрийн турш байлгана. Насанд хүрсэн хүмүүс гүйлгэлт, суулгалтын үед 10 дусал хандыг 100 гр усаар найруулан өдөрт 4 удаа ууж хэрэглэнэ. Хүүхэд болон өсвөр насныханд хэрэглэхийг хориглодог.

Эх сурвалж: www.fithacker.ru

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.