Францад 15-аас доош насны хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон бол хүчингийн хэрэгт тооцно

Twitter Print
2021 оны 05-р сар 01-нд 12:15 цагт
Мэдээний зураг,

Францын парламент 15-аас доош настай хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон явдлыг хүчингийн гэмт хэрэгт тооцож, 20 хүртэлх жилийн хорих ял ноогдуулах тухай хуулийн төслийг баталжээ.

Францын Хууль зүйн сайд Эрик Дюпон-Моретти, "Энэ бол манай хүүхдүүд болон манай нийгмийн хувьд түүхэн хууль юм. 15-аас доош настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон насанд хүрсэн ямар ч хүн үйлдлээ зөвтгөж чадахгүй болсон." хэмээн онцолжээ. Францын парламентын зарим гишүүд уг хуулийн төслийг баталснаар 15-аас доош настай хүүхэд болон түүнээс хэдхэн насаар ах хүүхдийн хоорондын харилцааг хуулиар автоматаар шийтгэх болно гэдэгт санаа зовж байгаагаа илэрхийлж байжээ.

Түүнчлэн 18-аас доош насны хүүхэдтэй гэр бүл, хамаатан садан нь бэлгийн харилцаанд орсон бол түүнийг хүчингийн гэмт хэрэгт тооцохоор болжээ. 2017 онд Америкийн кино продюсер Харви Вайнштайныг олон тооны эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлд буруутгасан нь дэлхий даяар #MeToo хөдөлгөөний суурийг тавьж, дэлхийн өнцөг булан бүрт эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн түүхүүдээ хуваалцаач, хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдэд хариуцлага ноогдуулахыг шаардаж эхэлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Франц бэлгийн хүчирхийллийн тухай хуулиа чангатгаж эхэлсэн ба 2018 онд Францын эрх баригчид гудамжинд явж байхад бэлгийн дарамт үзүүлсэн этгээтэд торгууль ноогдуулах тухай хуулийн төслийг баталсан билээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.