Дуучин П.Баярцэнгэл ёодолын фестивальд оролцохоор Швейцарыг зорилоо

Twitter Print
2014 оны 07-р сар 02-нд 10:25 цагт
Мэдээний зураг,

“Universe Best songs 2010” наадмын шилдэг 25 оролцогчийн нэг Пүрэвжавын Баярцэнгэлийг Монголд ёодол урсгалаар дуулдаг гэдгийг мэддэг. Жүжигчин мэргэжилтэй ч дуулах авъяастай тэрээр ёодол хийхийг өөрөө сурсан гэдэг. Тэрээр Щвейцарийн хөгжлийн агентлагийн хүсэлтээр өнөөдөр тус улсад болох ёодолын фестивальд оролцохоор болсон байна. 

Тэрээр өөрийн цахим хуудаснаа "Монголынхоо нэрийг гаргасан амжилт үзүүлэхээр явлаа" хэмээн бичжээ. Түүний сүүлийн үеийн уран бүтээл дуучин Анутай хамтран дуулсан “Holly dolly” дуу нь Youtube-д 1 сая үзэгчийн хүртээл болжээ. 

Түүнд олон улсын фестивальд амжилттай оролцохыг хүсье.

 

Х.Хулан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.