Хятад улс пуужин устгах систем туршжээ

Twitter Print
2022 оны 06-р сар 20-нд 13:23 цагт
Мэдээний зураг,

БНХАУ өнгөрсөн ням гарагийн орой гадаргуугаас пуужин устгах систем туршсан нь "тавьсан зорилгодоо  амжилттай хүрсэн" хэмээн Хятадын Батлан хамгаалахын яамнаас мэдээлжээ. 

Ерөнхийлөгч Си Жиньпиний Хятадын батлаг хамгаалахын салбарыг шинэчлэх, орчин үеийн зэр зэвсгийн нөөцтэй болгох бодлогын хүрээнд Бээжин сансарт байгаа хиймэл дагуулаас эхлүүлээд цөмийн толгойтой баллистик пуужин гэх мэт төрөл бүрийн пуужин бүтээж, туршиж байгаа билээ. 

Бээжин өмнө нь 2021 оны 2-р сард, 2018 онд пуужинг замаас нь устгах систем туршсанаа албан ёсоор зарлаж байсан ба Хятадын төрийн өмчит хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичсэнээр БНХАУ пуужин устгах системийг 2010 оноос хойш туршиж иржээ. 

Хятадын Батлан хамгаалахын яамнаас онцолсноор пуужин устгах системийн туршилт зөвхөн батлан хамгаалахын  зорилго агуулж байсан бөгөөд өөр улс орныг байгаа болгох зорилго агуулаагүй гэжээ. 

Бээжингийн хувьд Вашингтон пуужин устгах THAAD системээ БНСУ-д байрлуулсан явдлыг Москвагийн хамт эсэргүүцэж байсан билээ. THAAD системийн хүчирхэг радар БНХАУ-ын газар нутагт нэвтэрч, Хятадын үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлнэ хэмээн Хятадын эрх баригчид шүүмжилж байсан юм. 

Нөгөө талаас Бээжингийн өөрсдийнх нь  пуужингийн хөтөлбөрийн талаарх мэдээлэл хомс байдаг ба 2016 онд Хятадын Батлан хамгаалахын яам пуужин устгах системийн туршилт явуулна гэдгээ мэдэгдэж байсан билээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

Mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.