Д.Тогтохсүрэн: Засгийн газар Х.Бадамсүрэнтэй хариуцлага тооцно

Twitter Print
2020 оны 11-р сар 02-нд 17:39 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийсэн. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Энэ үеэр төрийн өмчийн компанийн захирлууд хүүхдийнхөө төлбөрийг төлүүлсэн, улсын мөнгийг хувьдаа зарцуулсан хүмүүст хариуцлага тооцохгүй юм уу гэсэн асуултад бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хариуллаа. Тэрээр "Хариуцлага ижил тэгш байх ёстой. Төсвийн хуулийг зөрчсөн бүгд л ижил, тэгш хариуцлага хүлээх ёстой. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал нийгмийн сүлжээгээр гарсан байна билээ. Манай бүлэг хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа. Засгийн газар хариуцлага тооцно. Манай бүлгийн гишүүд хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Засгийн газар ойрын үед хариуцлага тооцно гэж бодож байна" гэв.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.