”Миний дэлгүүр”-ийн захирал О.Магнайг "ална" гэж сүрдүүлжээ

Twitter Print
2013 оны 11-р сар 11-нд 11:37 цагт
Мэдээний зураг,

ШӨХТГ-аас Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн хэмээн "Номин тав трейд" компанийг 1,1 тэрбумаар "Миний сүлжээ" дэлгүүрийг 450 сая төгрөгөөр тус тус торгосон билээ. Тэгвэл дөнгөж сая ШӨХТГ-аас хийсэн хэвлэлийн бага хурлаар дээрх торгуулийг хүлээн зөвшөөрөөгүй "Миний дэлгүүр"-ийн захирал Х.Ариунболд хэсэг нөхдийн хамт ШӨХТГ-ын О.Магнай даргыг ална гэж дайрсан гэж мэдээллээ. Дайрсан этгээдүүдийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн ажилтнууд баривчилсан бөгөөд энэ хэргийг хуулийн дагуу шийднэ гэдгээ тус газрын дарга О.Магнай илэрхийлсэн юм. 

Мөн дээрх хоёр дэлгүүрийн бараа бүтээгдэхүүний үнэ кассан дээрээ очихоор өөрчлөгддөг болон бараа нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдээ удаа дараа хохироож байсныг тогтоон зөрчлөө арилгах хугацаатай үүрэг даалгавар өгөөд байсан юм. Гэтэл дээрх хоёр сүлжээ дэлгүүр шаардлагийг нь биелүүлээгүй учир ийнхүү торгосон аж. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.