
Бөөрөнхий байцаа гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулж, гэдэс дотрыг цэвэрлэж биенээс муу юмыг гадагшлуулж тураах үйлчилгээ үзүүлэх хамгийн чухал хүнс юм.
– Түүхий байцаа нь Vitamin U – гаар баялаг. Тиймээс ходоодыг цэвэрлэж, элдэв шархлааг илаар болгодог.
– Байцаа нь хоол боловсруулах замын эсийн өсөлт, нөхөн сэргээхэд тусалдаг амин хүчлийг агуулж байдаг.
– Мөн нарийн, бүдүүн гэдсийг цэвэрлэх, үрэвслийг намдаахад чухал нөлөө бүхий хүхэр агуулж байдаг.
– Ходоод үрэвсэх нэг шалтгаан бол хелекабактер байдаг. Харин байцааны шүүс ууснаар үүнээс сэргийлж болно.
Түүхий байцаа нь нарийн, бүдүүн гэдэс цэвэрлэж, ходоодны элдэв шархлаа үрэвслийг намдааж, хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулж цаашлаад биеийг бүхэлд нь эрүүлжүүлдэг. Үүнээс гадна байцаа хэрэглэх бас нэгэн чухал шалтгаан бол давсаг, түрүү булчирхай үрэвсэл, түрүү булчирхайн хорт хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг.
Урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэдэг. Мөн хөхний хорт хавдрын эрсдлийг бууруулдаг. Ийм ашиг тустай түүхий байцааны шүүсийг хэрхэн бэлдэх 6 жорыг хүргэж байна. Таны бодож байгаагаас илүү амттай гэдгийг хэлмээр байна. Эдгээр шүүснүүдээ шүүс шахагчаар шахаж бэлтгээд шахсан даруйдаа ууна.
Жор 1
Ягаан байцаа – 1/4
Цоохор майлз(celery)– 3 иш
Нимбэг – тал
Лийр – 1ш
Ягаан байцаатай энэхүү шүүс нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, цэвэрлэж, элдэв шарх үрэвслийг намдаадаг.
Жор 2
Том өргөст хэмх –тал
Дунд зэргийн ягаан байцаа -1/4 ш
Лийр – 1ш
Нимбэг – тал
Цагаан гаа – 2 см – ыг
Жор 3
Ногоон байцаа – 1/8 хэсгийг
Ягаан байцаа – 1/4 хэсгийг
Цоохор майлз – 2 иш
Хүрэн манжин – 1/4 ш
Ногоон алим – 1ш
Лууван -1 ш
Нимбэг –тал
Цагаан гаа -2 см -ийг
Байцаа нь төмөр болон хүхрээр баялаг. Мөн Витамин С, А амин дэмийн эх сурвалж байдаг учраас цусыг цэвэрлэж , арьсыг гэрэлтүүлж сайхан болгохоос гадна нүдний хараанд сайнаар нөлөөлдөг байна.
Жор 4
Хүрэн манжин – жижиг бол 1/3, том бол 1/6
Анар жимс – тал аяга
Дунд зэргийн ягаан байцаа -1/4 хэсэг
Цагаан гааны үндэс – 1 см
Жор 5
Ногоон эсвэл ягаан байцаа – 1/6 /ягаан байцаа нь илүү антиоксидантаар баялаг байдаг/
Нимбэг – тал/хальслана/
Алим – 1ш /ногоон улаан аль нь ч байсан болно/
Гаа – 2см хэрчиж бэлдэнэ.
Жор 6
Ягаан байцаа – 1/4 хэсэг
Буржгар байцаа(kale)– 1ш
Лууван – 1 ш
Хүрэн манжин – 1/5
Цагаан гаа – 2 см
Нимбэг –тал
Улаан байцаа нь Витамин К агуулдаг ба хорт хавдарын эсрэг олон тооны бодистой. Түүний байгалийн улаан өнгө нь цусан дахь сахарын түвшинг бууруулдаг.
Cүүлийн үеийн судалгаагаар ихэнх байцаа иддэг хүмүүс гэдэс, уушги, хөхний, түрүү булчирхайн хорт хавдраар өвчлөх эрсдэл бага байна. Гэдэс ходоод, дотоод асуудлыг шийдсэнээр нүүрний арьс гялалзаж, цаанаасаа гэрэлтсэн байгалийн өнгөтэй болдог. Арьсаа сайхан болгохыг хүсэж байгаа хүмүүст хамгийн тохиромжтой юм.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(59.153.115.84) 2021-04-11 22:49Бүх ногоог түүхийгээр нь идэж болдог
Хариулах