Ганц бөндгөр байцаагаар гурван өөр төрлийн салат хийх жор

Twitter Print
2020 оны 10-р сар 15-нд 15:53 цагт
Мэдээний зураг,

Байцаа нь хүний биед хэчнээн ач тустайг мэдэх үү?

Төрөл бүрийн амин дэмээр баялаг төдийгүй турах процесст тустай гэдгээрээ алдартай. Тиймээс өдөр тутмын хооллолтондоо байцаа оруулж байгаарай. Өнөөдөр та бүхэндээ байцаагаар хийж болох амттай салатны жоруудыг хүргэж байна.

Орц:

Байцаа – 1 кг

Лууван – 200 гр

Хүрэн манжин – 100 гр

Өргөст хэмх – 100 гр

Амтат чинжүү – 100 гр

Сармис – 5-7 хумс

Гоньд

Ургамлын тос – 200 мл

Цагаан цуу – 1 амны халбага

Давс – 2 амны халбага

Элсэн чихэр – 1 амны халбага

Кориандр – 0.5 амны халбага

Халуун чинжүү – 0.5 амны халбага

Турмерик – 0.5 амны халбага

Хийх арга

Байцаагаа нарийн хэрчиж бэлтгэнэ. Луувангаа хальслаад үрээрэй. Байцаан дээрээ луувангаа нэмээд давс хийгээд гараараа базна. Үүн дээрээ кориандр, турмерик, халуун чинжүү, элсэн чихэр, татсан сармис, цагаан цууг зэргээ хийж амтлаарай. 

Ургамлын тосоо бага зэрэг халаагаад, базсан салат дээрээ хийгээрэй. Ингээд халуун тосоор салатаа ахин сайтар базаж амт оруулна. Одоо салатаа гурван хэсэгт хувааж тавиарай. Эхний салат дээр үрсэн хүрэн манжинг хийнэ. Хоёр дахь салат дээр нарийн хэрчсэн өргөст хэмх болон амтат чинжүү нэмээрэй. Харин гурав дахь салат дээр энгийн ногоон ургамлууд хийхэд болох юм. Ингээд та гурван өөр төрлийн амтат салаттай болж байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.