Франц улс Исламын шашинтай эмэгтэйчүүдэд гивлүүр зүүхийг хориглолоо

Twitter Print
2014 оны 07-р сар 03-нд 07:17 цагт
Мэдээний зураг,

Францад Исламын шашинтай эмэгтэйчүүдийг нүүрээ халхалсан гивлүүр зүүхийг хориглох шийдвэрийг Европын хүний эрхийн шүүх дэмжлээ.

Европын Холбооны орнуудад хориглох хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байгаа. Олон нийтийн газар гивлүүр зүүх эсэх асуудлыг хөндөх нь хувь хүний шашин шүтэх эрхийг зөрчиж байна гэж 24 настай, франц эмэгтэй анх гомдол гаргасны дагуу уг асуудал хөндөгдөж байсан юм.
Францын  хуулинд олон нийтийн газар нүүрээ далдалсан зүйл зүүхийг хориглосон бөгөөд зөрчсөн тохиолдолд 150 еврогийн торгууль ноогдуулахаар заасан байна. 
Баруун Европт хамгийн олон буюу Исламын шашинтай таван сая иргэд Францад аж төрдөг бөгөөд 2000 гаруй эмэгтэй нүүрээ бүтэн далдалсан гивлүүр зүүдэг байна.
Энэ хориг шашны ёс заншилыг санаатайгаар хяхан хавчих зорилго агуулаагүй бөгөөд хүний нүүр царай нийгмийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг учраас нийтийн хэв журам мөрдөх шаардлагатай гэж үзэж байгаа аж. .
Франц улс олон нийтийн газар гивлүүр зүүхийг хориглосон Европын анхны улс болсон бол одоо Испанийн Барселона хот болон бусад улс орны хот суурингуудад  ийм хориг тавьж байгаа гэнэ. Үүнээс өмнө 2011 онд Бельги улс ийм хууль гаргаж байсан бол Их Британид гивлүүр хэрэглэхийг хориглоогүй хэдий ч Үндсэн хуулиндаа иргэдийн хувцасны хэв маягийг заасан журам тусгаж өгсөн байдаг аж. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.