Доорх 7 зан төлөвтэй хүнээс аль болох зай барь: Брэндийн хувцас өмсөж, хэт үнэтэй эдлэл зүүсэн хүнээс болгоомжил

Twitter Print
2021 оны 10-р сар 08-нд 09:13 цагт
Мэдээний зураг,

Японы алдартай бизнесмэн Нанбара Тацүкигийн 7 зөвлөмжийг орчуулан хүргэе.

1. Байнга мөнгө зээлэхийг хүсдэг хүн

Иймэрхүү хүмүүс нь юм л болвол хэн нэгнээс мөнгө зээлж асуудлаа зохицуулахыг боддог. Гэхдээ дараа нь буцааж өгөх тал дээр хойрго хандаж, найз нөхдийн харилцааг эвддэг. Үнэхээр дотно найз нөхөд чинь их хэмжээний мөнгө зээлээч гэвэл 10/1-ийг нь зүгээр бэлэг болгон өгсөн нь нөхдийн харилцааг цаашид хадгалах боломж бүрддэг.

2. Харилцааны соёлгүй хүн

Энэ төрлийн хүмүүс нь хүнийг үг хэлээр доромжлохоос гадна та ийм хүний дэргэд байснаар адилхан зан араншинтай болох магадлал өндөр.

Мөн иймэрхүү бүдүүлэг хүмүүстэй найзалж нөхөрлөснөөр хөндлөнгийн хүмүүс таныг адилхан зан араншинтай гэж бодох магадлал өндөр юм.

3. Хэт ганган хээнцэр хүн

Баян мөнгөтэй хүний дүрд тоглож, хэт ганган хээнцэр хувцаслаж, залилан хийдэг хүмүүс ихэссэн. Тиймээс брэндийн хувцас өмсөж, алт мөнгөн эдлэл зүүсэн хүнээс болгоомжлох хэрэгтэй.

4. Байнга ажлаа сольдог хүн

Ийм төрлийн хүн нь ажлын байранд ямар нэг асуудалтай тул ажлаа байнга сольж сэлгэдэг. Нэг ажилд тогтвортой ажиллаж чадахгүй хүнээс үр дүн хүлээх шаардлагагүй юм.

5. Байнга өөрийгөө магтдаг хүн

Ялангуяа "урьд өмнө ийм байсан" хэмээн өөрийгөө магтаж буй хүнээс зай барь! Учир нь эдгээр хүмүүс өнгөрсөн үедээ мундаг байсан ч одоо цаг үедээ нэг их амжилт гаргахгүй хүмүүс! Ийм яриа сонсож сууснаар та алтан цаг хугацаагаа хоосон дэмий өнгөрөөж байна гэсэн үг юм.

6. Юм болгоныг үгүйсгэдэг хүн

Ийм хүнтэй ажил бизнес хийхэд төвөгтэй байдаг. Юм болгоныг бүтээх талаас нь бус болохгүй талаас нь байнга хардаг тул ямар ч ажлын үр дүн гарахгүй. Хэзээ ч таны шинэ санаа бодлыг дэмжихгүй гэдгийг мэдэх хэрэгтэй.

7. Бохир заваан хүн

Өөрийн биеэ цэвэр авч явахгүй хүн ажилдаа бас сайн үр дүн гаргахгүй. Ажлын байранд хэн нэг нь бохир заваан байснаар бусад хүмүүст эвгүй сэтгэгдэл төрүүлдэг.

А.Галбадрах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.