Хятадын робот Ангараг гараг дээр хийсэн бичлэгээ явуулжээ

Twitter Print
2021 оны 06-р сар 28-нд 11:49 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын Сансрын төв удирдлага өнгөрсөн ням гарагт Журон роботын Ангараг гараг дээр хийсэн бичлэгийг олон нийтэд танилцуулжээ.

Ангараг гараг дээр байгаа Журон роботын явуулсан бичлэг дээрээс Журон роботын шүхрийн тусламжтайгаар Ангараг дээр газардаж буй дүрс, Ангараг гараг дээр явж буй дуутай бичлэг зэргийг үзэж болох юм.

Түүнээс гадна энэ сарын эхээр Журон робот Ангараг гарагийн гадаргуу дээрээс авсан гэрэл зургуудаа илгээсэн билээ. Журон робот нь өнгөрсөн 5-р сарын 15-нд Ангараг гараг дээр газардсан ба "Тяньвэнь-1" сансрын хөлөгний тусламжтайгаар Ангараг гарагт хүрсэн юм.

"Тяньвэнь-1" сансрын хөлөг нь 2020 оны 7-р сарын 23-нд дэлхийгээс хөөрсөн ба долоон сарын дараа Ангараг гарагийн орбитод хүрч, Журон роботыг буулгахад тохиромжтой гадаргууг сонгохын тулд 2 сар гаруй хугацааг зарцуулсан аж.

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.