Амьдралыг өөрчлөх 3 дасгал

Twitter Print
2020 оны 09-р сар 04-нд 13:56 цагт
Мэдээний зураг,

1. Өөрийгөө аз жаргалтай байгаагаар төсөөлж эхэл.

Өдөр өнгөрөх бүр улам их аз жаргалтай, сэтгэл хангалуун болж байгаагаар төсөөл. Долоо хоногийн дараа та ямар нэгэн шалтгаангүйгээр аз жаргал мэдэрч эхлэнэ, амьдрал илүү гэрэл гэгээтэй харагдаж эхлэх ёстой.

Хэрэв ингэж байвал дасгал амжилттай болж байгаа баталгаа юм. Тэгэхээр өглөө бүр сэрэнгүүтээ өөрийгөө аз жаргалтайгаар төсөөлж эхэл. Төсөөллөө ашигла. Орноосоо маш баяр баясгалантай бос, энэ өдөр нэг л гайхамшигтай зүйл тохиолдох юм шиг. Эерэг, өөдрөг зүйл бод. Гэрэлт, цацар, дуу аял, инээмсэглэ. Энэ өдөр заавал ямар нэгэн үлгэрийн гоё зүйл тохиолдоно. Баталгаатай. Өдрийн турш энэ тухай байнга бод. Долоо хоногийн дараа та харах болно, юу харах вэ гэвэл: та амьдралыг огт өөрөөр харж эхлэнэ, илүү өөдрөг, та гэрэлтэж эхлэнэ, хүмүүс ч энийг харах болно, та аз жаргал цацруулж эхлэх болно.

2. Орой унтах бүртээ нэг юм төсөөлнө.

Нойрсох бүр та диваажинд сэрж байна гэж төсөөл, Бурхан таныг баярлан тэвэрч авч байгаагаар төсөөлсөөр нойрс. Зүгээр төсөөл. Тасралтгүй төсөөлсөөр нойрондоо умба. Ингэж чадвал, таны төсөөлөл, нойр хоёр учрах болно.

3. Сөрөг зүйл төсөөлөхгүй байхыг хичээ, эерэг зүйлс төсөөлөн бод.

Хүчтэй төсөөлөлтэй хүмүүс сөрөг зүйлс төсөөлж болохгүй. Өвдсөн гэж төсөөлөөд байвал, үнэхээр өвдөж эхэлдэг. Хэн нэгэн таньд муу ханддаг гэж төсөөлөөд байвал, тэр үнэхээр танд муу хандаж эхэлдэг.Хэрэв бодогдвол, тэр дор үтэр түргэн эерэг бодлоор соль. Сөрөг бодолд “үгүй” гэж хэл, эерэг бодолт “тийм” гэж хэл. Төсөөллөөр та орчиндоо нөлөөлж болдог.

Өглөө оройдоо төсөөлөх чадвараа ухамсартайгаар ашиглаж чадвал өөрөө өөртөө маш их тус хүргэх болно.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.