Цөсний хүүдийд чулуу үүсэх өвчин

Twitter Print
2022 оны 06-р сар 02-нд 12:37 цагт
Мэдээний зураг,

ЦӨСНИЙ ХҮҮДИЙД ЧУЛУУ ҮҮСЭХ ӨВЧИН

☑️Тодорхойлолт:

Цөсний хүүдий нь цөсийг агуулдаг, хэвлийн баруун хэсэгт байрлах лийр хэлбэрийн жижиг уутанцар юм. Улмаар хүн хоол идэх үед шингээх зорилгоор уутанцраас цөс гадагшилдаг. Харин элэгнээс ялгарч цөсний хүүдийнд хуримтлагдсан цөс гадагшлахгүй удсанаар цөс өтгөрч, цаашлаад “цөсний чулуу” гэж нэрлэх хатуувтар бүтэцтэй давсархаг биет болж тогтдог.

Шалтгаан :

- Ялгарч буй цөсний холестеролын хэмжээ их байх

- Цөсөн дэх билирубины хэмжээ хэт их байх

- Цөсний хүүдий зөв хоослогдохгүй байх

- Хэрэв цөсний хүүдий ойр ойрхон хоослогдохгүй байвал цөс өтгөрч аажмаар хатуурна.

- Өглөөний цайг тогтмол уухгүй байх

• Эмэгтэй хүнд элбэг тохиолддог

• 60-с дээш насны хүнд

• Илүүдэл жинтэй бол

• Өөх тос ихтэй хоол хүнс ихээр хэрэглэдэг бол

• Холестерол ихтэй хоол хүнс хэрэглэдэг бол

• Ойрын хамаатан тань цөсний чулуутай бол

• Чихрийн шижинтэй бол

• Маш огцом жин хассан бол

• Холестерол бууруулах үйлчилгээтэй эм уусан бол

• Гормон тогтворжуулах эм уудаг бол цөсний чулуу үүсэх магадлал өндөр байдаг.

Шинж тэмдэг:

Цөсний чулуутай хүнд тодорхой шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол элбэг байдаг боловч чулуу нь цөсний цорго, ерөнхий сувгийг бөглөвөл дараах шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд:

• Хэвлийн баруун дээд хэсэгт цочмог өвдөлт өгөх

• Хэвлийн гол хэсэгт цочмог өвдөлт өгөх

• Хэвлийн өвдөлтөөс болж хөдөлгөөн хязгаарлагдах

• Арьс, нүд огцом шарлах

• Халуурах

• Бие дагжин чичрэх

• Хүзүүний баруун талаар өвдөх

• Нуруу өвдөх зэрэг ордог.

• Өөх тостой хоол идсэний дараа баруун хавирганы нум хэсэгт өвдөх баруун гар дагаж өвдөх.

Оношилгоо :

• Хэт авиан шинжилгээгээр/ЭХО/ чулуутай эсэх, хүүдийн хананы зузаарал зэргийг харна.

• Компьютер томографийн тусламжтайгаар цөсний чулууг бодитоор харж болно.

• Цусны шинжилгээ болон биохимийн шинжилгээ хийж нойр булчирхайн үрэвсэл, шарлалт болон цөсний чулуунаас үүдэж болох бусад хүндрэлүүд бий эсэхийг шинжилнэ.

✅ ЭМЧИЛГЭЭ:

Цөсний чулууг авах хагалгаа /laparoscopic Cholecystectomy/ – Цөсний хүүдий үрэвсэлтэй, олон жижиг чулуутай эсвэл том чулуу нь 1см –ээс дээш хэмжээтэй байх үед хагалгаа хийнэ. Жижиг хэмжээтэй чулуутай ч өвдөлт тогтмол өгч байгаа бол мэс засал хийх заалт болдог. Мөн баруун дал руу, баруун хавирганы нумаас өвдөж, өвдөлт нь хоол унд идэхтэй холбоотойгоор ихсээд эсвэл багасаад байгаа тохиолдолд мэс засал хийж цөсний чулууг авна. Цөсний хүүдийг дурангийн аргаар авах мэс засал нь анагаах ухааны сүүлийн үеийн дэвшилтэт аргуудын нэг бөгөөд орчин үед эмчилгээний стандарт болтлоо хөгжсөн байна. Энэхүү мэс засал нь хэвлийд 4 ширхэг жижиг зүслэг /0,5-1см хэмжээтэй / хийн хэвлийд дуран байрлуулж цөсний хүүдийг авах арга бөгөөд 3-4 хоногийн дараа хөдөлмөрийн чадвар сэргэн буцан ажилдаа орох боломжтой мөн зүслэгийн шарх жижиг учраас зовиур маш багатай арга юм.

Урьдчилан сэргийлэлт:

• Өглөө, өдрийн хоолыг заавал идэх

• Огцом тураах бэлдмэл хэрэглэхгүй байх, мөн турах оролдлогыг маш богино хугацаанд хийж болохгүй

• Дасгал хөдөлгөөн тогтмол хийх

• Илүүдэл жингээ эрүүлээр хаях.. зэрэг нь цөсний чулуутай болохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ болно.

Хүндрэл:

• Цөсний хүүдийн үрэвсэл – Цөсний цоргонд чулуу тээглэвэл хүүдий үрэвсэнэ. Энэ тохиолдолд хүчтэй өвдөлт өгч, халуурах шинж тэмдэг илэрнэ

• Элэгний ерөнхий цоргыг хааж бөглөх – Энэ тохиолдолд арьс, шүд болон нүд шарлах бөгөөд бусад цөсний чулууны өвдөлтийн үеийн нийтлэг шинж тэмдгүүд ажиглагдана.

• Нойр булчирхайн цоргыг хааж бөглөх – Ингэж бөглөснөөр нойр булчирхайн үрэвсэлтэй болох эрсдэлтэй бөгөөд хүчтэй ойр ойрхон хэвлийгээр өвдөх шинж тэмдэг илэрнэ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.