Түүхийг хэн ч гуйвуулаагүй гэдгийг хэллээ

Twitter Print
2014 оны 07-р сар 04-нд 08:17 цагт
Мэдээний зураг,

Чуулганы үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт сэтгүүлч нарт мэдэгдэл хийж Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Ардын хувьсгалын ололт амжилтыг үгүйсгэж, түүх бүдгэрүүлж байгаа тухай ярьсан. Харин үүнд нь Монгол улсын шадар сайд Д.Тэрбишдагва өчигдөр хариу өгчээ.

Засгийн газрын ордны “Г” тахимд хийсэн хэвлэлийн хурлын үеэр тэрээр хэлэхдээ Үндэсний их баяр наадмаар түүхийг гуйвуулсан, бахархлыг үгүйсгэсэн ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулаагүй болохыг албан ёсоор мэдэгдье. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын албан ёсны хөтөлбөр, сурталчилгааны самбар болон бусад мэдээлэл сурталчилгаа, баримт бичгүүдэд "Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам гэсэн бичвэр тавьж хэвлүүлсэн" гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэсэн юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.