УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөнг ЭМДЕГ-ын газрын даргаас чөлөөлжээ

Twitter Print
2021 оны 03-р сар 24-нд 15:29 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөнг өнөөдөр ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр ЭМДЕГ-ын худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргаар томилогдоод байсан.

Түүнийг УИХ-ын гишүүн ээжийнхээ албан тушаалыг ашиглан, төрийн албаны шалгалт өгөлгүйгээр албан тушаалд томилогдсон хэмээн олон нийт шүүмжлэлтэй хандаж байсан юм. Түүнчлэн Б.Энхмөрөн нь Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлэн, ерөнхий мэдлэгийн шалгалт өгсөн ч Монгол хэл, бичгийн болон дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад ороогүй байсан юм. 

Түүний томилогдсон ЭМДЕГ-ын худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргын албан тушаал нь төрийн захиргааны албаны эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах бөгөөд хуульд зааснаар тус ангилалд хамаарах албан тушаалд томилогдохын тулд төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх шаардлага тавьдаг. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.