НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх, эсэхийг хэлэлцэнэ

Twitter Print
2020 оны 02-р сар 10-нд 15:37 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2019 оны ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцууллаа. Тус байнгын хороо 20 удаа хуралдаж, 42 асуудлыг хэлэлцэн шийдвэрлүүлсэн байна. Тухайлбал, хуулийн гурав, олон улсын гэрээ, хэлэлцээрийн зургаан төслийг хэлэлцэж, 33 санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй 46 саналын томьёолол бэлтгэн, нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн, шийдвэрлүүлжээ. Дараа нь тус байнгын хорооныхон сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-“Саарал жагсаалт”-аас гарахтай холбоотой хоёр хуулийн төслийг дэмжээгүй гэж Х.Нямбаатар гишүүн мэдээлсэн. Уг хуулийн төслүүдийг дахиж хэлэлцэх үү. Танай байнгын хороо “саарал жагсаалт”-аас гарахад ямар чиг үүрэгтэй оролцож байна вэ?

-300 саяас дээш төгрөгийн орлого нуусан, ойлгомжгүй байдлаар тайлбарлаж, татвараас зайлсхийсэн аль ч аж ахуйн нэгж, байгууллага Эрүүгийн хариуцлага хүлээх тухай заалт байсныг УИХ-ын чуулганаар хэлэлцээд, гишүүдийн олонх дэмжээгүй. Энэ бол “саарал жагсаалт”- тай холбоотой асуудал биш. Татвартай холбоотой асуудлаар цагдан хорих нь зах зээлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Уг жагсаалттай холбоотой хууль тогтоомжийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн гэж ойлгож болно.

-НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг нэмэх тухай хуулийн төслийг зарим гишүүн өргөн барьсан гэж сонссон. Байнгын хороогоор хэлэлцсэн юм уу?

-НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг нэмэх тухай хуулийн төслийг Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд өргөн барьсан. Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэнэ. Хэдэн хувьд хүргэх боломжтой талаар манай байнгын хороо хэлэлцэж, санал дэвшүүлнэ.

-Бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд анхаарч байна уу?

-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх заалт оруулсан. Засгийн газар хуулийн төслийг хэлэлцүүлэхээр удахгүй оруулж ирэх байх. Үүний хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийн газар (агентлаг)-ыг ХХААХҮЯ-ны дэргэд байгуулахаар хэлэлцсэн. Энэ агентлагийн дэргэд Сум хөгжүүлэх, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг нэг дор төвлөрүүлэх магадлалтай. Хэрвээ агентлаг байгуулбал үйлдвэрлэлээ хөгжүүлэх чиглэлд анхаарах байх. Үүнээс гадна үйлдвэрлэл, хоршооллыг хөгжүүлэх тухай хуулиудыг шинэчлэх талаар ярьж байгаа.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • иргэд

      (202.9.40.183) 2020-02-10 17:43
      • 0
      • 0

      хэлэлцээд байх юм байхгүй сугалаа гэсэн луйвараа зогсоогоод хувийг шууд нэмэх хэрэгтэй

      Хариулах

    • Irgen

      (202.70.36.226) 2020-02-10 16:08
      • 0
      • 0

      Butsaan olgoltiin huviig nemeh estoi. Orlogoo nuusan AAN.g il gargah zorilgotoi gecheed ar tumnee shulj 10huviig 2 huvi bolgoj ugnu gedeg tuiliin buruu shu

      Хариулах