Бразилд хавцал нурсны улмаас 10 хүн амь үрэгджээ

Twitter Print
2022 оны 01-р сар 10-нд 11:13 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн бямба гарагт Бразилийн зүүн өмнөд зүгийн Минас Жерайс мужийн Капитолиуд байрлах хүрхрээг үзэж сонирхохоор моторт завиар зорчиж явсан жуулчдын дээрээс хавцал нурж, 10 хүн амь үрэгджээ.

Хавцлын нэг хэсэг нурж, завинууд дээр унаж, хүчтэй давалгаа үүсгэж буй бичлэг нийгмийн сүлжээгээр тархаад байна.

Онцгой байдлын албаныхан, шумбагчид өнгөрсөн ням гарагт уснаас дахин 3 хүний цогцсыг гаргаж ирснээр амиа алдсан иргэдийн тоо 10 болжээ.

Мөн уг явдлын улмаас ойролцоогоор 30 хүн шархдаж, бэртэж гэмтсэн байна.

Хэрэг явдал гарахаас өмнө тус бүс нутагт хоёр долоо хоногийн турш их хэмжээний хур тунадас орсон нь хавцал нурах гол шалтгаан болсон гэж үзэж байна.

Эх сурвалж: Reuters.ru

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.