Запорожье АЦС-ын ойролцоох цэргийн ажиллагааг даруу зогсоохыг шаарджээ

Twitter Print
2022 оны 08-р сар 07-нд 14:09 цагт
Мэдээний зураг,

НҮБ Украин дахь Запорожье атомын цахилгаан станцын ойролцоох цэргийн ажиллагаа "цөмийн аюул үүсэх өндөр эрсдлийг" бий болгож байна хэмээн анхааруулж, галаа даруй зогсоохыг шаарджээ.

Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлагийн тэргүүн Рафаэль Марино Гросси Европын хамгийн том АЦС-ын ойролцоо тулаан болж байгаад мөн Украины зүгээс тус АЦС-ын байгууламжийн нэг хэсэг ОХУ-ын зэвсэгт хүчний цохилтонд өртөж, ноцтой эвдрэл гэмтэл гарсан хэмээн мэдэгдсэн зэргээс болж ихээр түгшиж байна гэжээ.

ОХУ Запорожье АЦС-ыг өнгөрсөн 3-р сард хяналтандаа авсан ба Киев ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн тус АЦС-аас энгийн иргэдийн амьдарч буй бүс нутгууд руу пуужингийн цохилт үзүүлж байна хэмээн буруушааж байгаа юм.

Рафаэль Марино Гросси "АЦС-аас эсвэл АЦС руу галлах нь галаар тоглохтой адил ноцтой үр дагавар дагуулах үйлдэл юм. Тус АЦС-ын ажилчид ямар нэг дарамт шахалт, сүрдүүлгээс ангид өөрсдийн ажил үүргээ гүйцэтгэх ёстой. Украин төдийгүй бусад улс орнуудыг цөмийн ослоос хамгаалахын тулд бид зөрчилдөөнөө хойш тавьж, хамтдаа арга хэмжээ авах хэрэгтэй байна." хэмээн онцолжээ.

Запорожье АЦС-ын оператор ОХУ-ын пуужингийн цохилтын улмаас станцын нэг хэсэг үйл ажиллагаагаа зогсооход хүрч, цөмийн цацраг идэвхт бодис гадагшлах эрсдэл үүссэн гэжээ.

Москва Запорожье АЦС руу украинчууд өөрсдөө галласан хэмээн хариу мэдэгдсэн байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн баасан гарагт " Запорожье АЦС-ыг бөмбөгдөж байгаа нь ичгүүргүй гэмт хэрэг, алан хядах ажиллагаа" хэмээн тодорхойлжээ.

Их Британийн Батлан хамгаалахын яам ОХУ Запорожье АЦС-ын "өндөр хамгаалалт бүхий тусгай объект" гэсэн статусыг ашиглаж, АЦС-аас цохилт үзүүлж байна гэж үзжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (129.205.124.221) 2022-08-08 14:36
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах

    • Irgen

      (107.72.176.115) 2019-10-09 17:10
      • 0
      • 0

      Zov sh dee zov yrij bna yah gej soliv hymyys yhej bna dainii ye bish shyy

      Хариулах

    • Иргэн

      (122.201.31.79) 2019-10-09 16:14
      • 0
      • 0

      Бас л яс хаяад уналаа. Хүмүүсийн хооронд яс хаях поводыг ёстой алдахгүй шүү. Энэ хүний үeд монголчууд шуудайнд хийсэн ямааны эвэр шиг л арсалдлаа даа. Жоохондоо яармагийн нохойнуудын дунд яс хаяж зодолдуулж тоглож өссөн байх л даа

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.6) 2019-10-09 16:05
      • 0
      • 0

      өчигдөр тэр төрийн албан хаагч нар нь өмнөх жилүүдэд ... хүн үхдэг байсан стандартыг хэлэх ёстой гэж хэлж байгаа дуулдсан шүү. Төрийн албан хаагчдын амнаас ийм үг гарна гэдэг энэ төр үнэхээр ялзарсаны шинж шүү

      Хариулах