БНХАУ-ын иргэний гэрт багтай нэвтэрч, 1.1 тэрбум төгрөгийг нь дээрэмдсэн хэрэг гарлаа

Twitter Print
2022 оны 01-р сар 04-нд 15:18 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын иргэний 1.2 тэрбум төгрөгийг дөрвөн иргэн дээрэмдсэн хэргийн талаар ЭЦА-наас мэдээллээ.

Тодруулбал, 46 настай БНХАУ-ын иргэн П-ийн гэрт, нүүрэндээ хар баг зүүсэн 4-5 хүн нэвтэрч 1.1 тэрбум орчим төгрөгийг дээрэмдсэн хэрэг өчигдөр буюу нэгдүгээр сарын 3-ны өдөр Хан-Уул дүүрэгт гарчээ.

Гэмт этгээдүүд 4-5 хүн буюу нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэй хүн байсан гэв.

ЭЦА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, хошууч Н.Золбоо "2021 онд улсын хэмжээнд гарсан хүнд гэмт хэрэг 20,5 хувь буурсан эерэг үзүүлэлттэй байна. Хүнд гэмт хэрэгт хүний амь, дээрэм, хүчин гэх мэт төрлийн хэргүүд ордог. 2021 онд хүний амийг хохироосон гэмт хэрэг 178 бүртгэгдсэн нь 6,3 хувиар буурсан, хүчиндэх гэмт хэрэг 409 бүртгэгдсэн нь 22 хэргээр буюу 5,7 хувиар өссөн, дээрмийн гэмт хэрэг 342 үйлдэгдэж өмнөх оны мөн үеэс 15,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Өчигдрийн тухайд 13 цагийн үед ХУД-ын 11-р хороонд гадаадын иргэн дээрэмдүүлсэн хэрэг гарсан. Уг хэргийн мөрөөр цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж уг хэргийг үйлдсэн байж болзошгүй дөрвөн хүнийг баривчлан, мөрдөн байцаах ажиллагаа явуулж байна.

Тэднээс хохирогчийн гэрээс авсан байж болзошгүй 1,1 тэрбум төгрөгийн 848 саяыг нь эд мөрийн баримтаар хураан авч шалгаж байна. Тиймээс иргэдийг их хэмжээний мөнгө биедээ авч явахгүй, гэртээ байлгахгүй байхыг анхааруулж байна" гэлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Банзай.

      (192.82.72.28) 2022-01-04 17:26
      • 0
      • 0

      Мөрдөгчийг нь дор хаяж 50 саяаар шагнах нь зүйтэй.Тэр хужаад нь ойлгуул.

      Хариулах