Хүнд "үгүй" гэж хэлэхэд тайлбар хэрэггүй

Twitter Print
2022 оны 03-р сар 07-нд 14:37 цагт
Мэдээний зураг,

ҮЕРХЭЛД ХЭРЭГТЭЙ:

1. Хүнийг өөртөө татахад бие, гадаад үзэмжээс илүү хэрэг болох зүйл бол чиний хувийн аз жаргалтай байдал юм.

Аз жаргалгүй харагддаг хүн рүү бусад хүн байгалиасаа л татагдах нь ховор.

Өөртөө итгэлтэй болох аргуудыг турших, ойр ойрхон илэрдэг токсик зангуудаа анзаарч засах, дотроосоо аз жаргалыг ундрааж сурах нь сайн болсон хүнээ татахад чинь хамгийн их хэрэг болно.

Магадгүй ингэж чадвал чи бүр ч илүү чамтай зохицох, сайхан хүнтэй учраад дуусах байх. Хүний цаана хүн, уулын цаана уул бий.

2. Чи хүнд "Үгүй" гэж хэлэхдээ тайлбар тавих шаардлагагүй гэдгээ ойлго.

Хэцүү л дээ. Гэхдээ чамаар баахан тайлбар тавиулдаг хүнээс эртхэн холдсон нь ч дээр.

Надад тухгүй байна, би бодож байгаад ингэж шийдлээ, би заавал тайлбар хэлэх албагүй гэж бодож байнаа гээд л хэлэхэд ер нь бол хангалттай.

Б.Идэр-Од

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.