Америк тэрбумтангуудын хөрөнгө үнэлгээний сонирхолтой баримт

Twitter Print
2023 оны 10-р сар 21-нд 11:16 цагт
Мэдээний зураг,

Wall-Mart”-ын сүлжээг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян Уолтоны гэр бүлийн хөрөнгөөр (Walton Family) АНУ-ын Вашингтон муж улсын бүх орон сууц, хувийн барилга байшинг худалдаж авах боломжтой аж. Энэчлэн Америкийн муж улс бүр өөрийн гэсэн тэрбумтнуудтай бөгөөд тэдний гэр бүл бүхэл бүтэн хотыг худалдан авах хөрөнгө чинээтэй байдаг гэнэ.

АНУ-ын эдийн засгийн “Forbes” сэтгүүл болон үл хөдлөх хөрөнгийн бусад сэтгүүлээс харвал хоёрдугаар үеийн зургаан гишүүнтэй Уолтоны тэрбумтан гэр бүлийн эзэмшиж буй хөрөнгө 154 тэрбум 800 сая доллароор үнэлэгдэх аж.

Харин Сиэтлийн бүх орон сууцны барилгын үнэ нийлээд 111 тэрбум 500 сая доллар орчим болно. Тус хотод өнөөдөр 240 мянган орон хувийн орон сууцны барилга байдаг бөгөөд хэрвээ Уолтоны гэр бүлийн зургаан гишүүн хүсвэл хотын хувийн бүх орон сууцыг худалдаж аваад тэд тус тусдаа өдөрт нэг байранд хоноход 110 жилийн дараа бүх байшинд хонож барах юм.

Мөн тэдний хөрөнгөөр Сиэтл хотоос илүү үнэтэй хотыг худалдаж авах бүрэн боломжтой. Тэд бүх хөрөнгөө гаргаад АНУ-ын нийслэл Вашингтон хотын бүх хувийн орон сууцыг (119 тэрбум) худалдаж авч чадна. Вашингтоноос гадна Невада муж улсын зугаа цэнгэлийн төв болсон Лас Вегас (86,5 тэрбум) Флорида муж улсын далайн эргийн Майами хотын (9,2 тэрбум) бүх үл хөдлөх хөрөнгийг худалдаж аваад бусдад түрээслүүлж чадна. Уолтоны гэр бүл бол дэлхийд тэргүүлэх асар баян гэр бүл билээ.

АНУ-ын хоёр дахь том компани болох “Koch Industries”-ын эзэн ах дүү Кох (Чарльз Кох, Девид Кох) ч бас Уолтоны гэр бүлийн дараа орох их хөрөнгөний эзэд юм. Тэдний бүх хөрөнгө нийлээд 86 тэрбум долларт хүрнэ. Ийм хэмжээний мөнгөөр АНУ-ын зүүн өмнөд нутгийн хамгийн том хот болох Атланта хотын 290 мянган орон сууцны байшинг худалдан аваад цаана нь ах дүү Кохт 7,9 тэрбум доллар үлдэнэ. Энэ мөнгөөр Атлантагийн хажуугийн Дулут хотын 30 мянган орон сууцыг худалдаж авахад Кохууд хариулт задгай мөнгөө яах билээ гэж санаа зовох шаардлагагүй болох биз.

Гэр бүлийн бус хувийн хөрөнгөөр Билл Гейтс дэлхийн баячуудыг тэргүүлдэг билээ. Харин түүний бүх хөрөнгө болох 77,5 тэрбум доллароор Массачусетс муж улсын Бостон хотын 110 мянган орон сууцыг худалдаж авч болно. Мөн Массачусетсийн технологийн институт болон Харвардын их сургуулийн оюутнуудын дотуур байрыг хамтад нь авах ч боломж бий.

Дэлхийн тэргүүлэгч хөрөнгө оруулагч болох Уоррен Баффет (Warren Buffett) Нью-Йоркийн дараагаар АНУ-ын санхүүгийн хоёр дахь том хот болох Хойд Каролина муж улсын Шарлотт хотыг, Нью-Йоркийн захирагч асан Майкл Рубенс Блумберг (Michael Bloomberg) Калифорниа муж улсын Диснейлэндээр алдаршсан Анахайм хотын бүх хувийн орон сууцуудыг худалдан авч дөнгөх хөрөнгөтэй.

Мөн “Google”-ийн Ерөнхий захирал Ларри Пэйж (Larry Page), “Starbucks”-ын захирал Ховард Шульц (Howard Schultz) нар хувийн хөрөнгөөрөө Флорида муж улсын Бока-Ратон хотод тус бүр 100 мянган байр худалдан авах бэнчинтэй эрхмүүд аж. Харин “Amazon.com”-ын ерөнхий захирал Жеф Бесоз (Jeff Bezos), “WhatsApp” компанийн үүсгэн байгуулагч Жэн Коун (Jan Koum) нар Калифорниа муж улсын Напа хотод 60 мянга, Лагуна Хилс хотод 100 мянган хувийн орон сууц худалдан авах бэлтэй бизнесменүүд юм.

Дээрх байдлаар АНУ-ын үл хөдлөх хөрөнгийг худалдан авбал АНУ-ын тэргүүн 30 тэрбумтан улсынхаа үл хөдлөх хөрөнгийн зургаан хувь буюу нийт хоёр сая 760 мянган хувийн орон сууцыг худалдан авах бүрэн боломжтой аж. 
Америкчууд гол төлөв орон сууцыг урт хугацааны зээлээр худалдаж авах эсвэл түрээсэлж суудаг. Өөрөөр хэлбэл, тэдний амьдарч байгаа орон сууц нь 100 хувь тэдний эзэмшлийнх байх нь ховор юм. Тиймээс дээрх тэрбумтнууд орон сууцыг энгийн америкчуудын адил замаар өөрийн мэдэлд оруулбал тус улсын үл хөдлөх хөрөнгийн хэдэн хувь нь тэдний мэдэлд шилжихийг тооцох аргагүй биз ээ.

“Forbes” сэтгүүлээс гаргасан тэрбумтнуудын хөрөнгө чинээний жагсаалтаас харвал:

1: Washington муж улсBill Gates: $64.5 тэрбум - Microsoft –ын ерөнхийлөгч, Bill and Melinda Gates Сангийн хамтран эзэмшигч

2: Nebraska муж улс: Warren Buffett: $49.6 тэрбум - Berkshire Hathaway корпорацийн ерөнхийлөгч, захирал

3: California муж улс: Lawrence Ellison: $41.1 тэрбум - Oracle Corp-ийн захирал.

4: Arkansas: James Walton: $33.6 тэрбум - Walmart сүлжээг үндэслэгч Sam Walton-ы хүү, Arvest Bank –ны захирал

5: Kansas муж улс: David Koch: $32.1 тэрбум - Koch Industries корпорацийн дэд захирал

6: New York муж улсMichael Bloomberg: $24.8 тэрбум – Нью Иорк хотын захирагч асан, Bloomberg LP-ын эзэн

7: Nevada муж улсSheldon Adelson: $20.2 тэрбум - Las Vegas Sands-ийн ерөнхийлөгч, захирал

8: Virginia: Forrest Mars, Jr.: $17 тэрбум - Frank C. Mars-ын ач хүү, Чихрийн “Mars candy” компанийн хамтран эзэмшигч

9: Texas муж улс: Michael Dell: $14 тэрбум - Dell Inc-ийн захирал

10: Oregon муж улс: Philip Knight: $13 тэрбум - Nike Inc-ийн ерөнхийлөгч.

11: Massachusetts муж улс: Abigail Johnson: $11.9 тэрбум - Санхүүгийн “Fidelity” компанийн захирал

12: Georgia муж улс: Anne Cox Chambers: $11.2 тэрбум - Cox Enterprises' компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн, Atlanta хэвлэлийн захирал

13: Connecticut муж улс: Raymond Dalio: $10 тэрбум - Bridgewater Associates LP-ийн үүсгэн байгуулагч

14: Oklahoma муж улс: George Kaiser: $10 тэрбум - BOK Financial ерөнхийлөгч

15: Colorado муж улс: Charles Ergen: $8.3 тэрбум - DISH Network үүсгэн байгуулагч, захирал

16: Pennsylvania муж улс: Hansjorg Wyss: $7.7 тэрбум – Швейцарын эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн Synthes Holding AG компанийн ерөнхийлөгч

17: North Carolina муж улс: James Goodnight: $7.4 тэрбум - SAS институтын захирал

18: Wisconsin муж улс: John Menard, Jr.: $6 тэрбум – Гэрийн тавилга үйлдвэрлэлийн Menard Inc компанийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч

19: New Jersey муж улс: David Tepper: $5.2 тэрбум - Appaloosa Management-ийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч

20: Michigan муж улс: Richard DeVos Sr.: $5.1 тэрбум – Amway-г үүсгэн байгуулагчдын нэг, Orlando Magic-ийн эзэн

21: Montana муж улс: Dennis Washington: $5 тэрбум - Founder of The Washington Companies and co-founder of the Dennis and Phyllis Washington Foundation

22: Ohio: Leslie Wexner: $4.5 тэрбум - Chairman and CEO of Limited Brands

23: Arizona: Bruce Halle Sr.: $4 тэрбум - Founder of Discount Tires

24: Florida: Joseph Lewis: $3.9 тэрбум -  Tavistock группыг үүсгэн байгуулагч, Английн хөл бөмбөгийн Tottenham Hotspur багийн эзэн

25: Illinois: Samuel Zell: $3.9 тэрбум - Equity Residential-ийн үүсгэн байгуулагч

26: Maryland: Theodore Lerner: $3.9 тэрбум - Lerner Enterprises-ийн үүсгэн байгуулагч

27: Minnesota: Pauline Keinath: $3.7 тэрбум - W. W. Cargill-ын гуч охин, Cargill Inc. –ийн хамтран эзэмшигч

28: Indiana: Gayle Cook: $3.4 тэрбум – Эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн Cook Group-ийн захирлуудын зөвлөлийн гишүүн

29: Tennessee: Thomas Frist, Jr.: $3 тэрбум - Founder of HCA, the Hospital Corporation of America

30: Utah: Robert Earl Holding: $2.7 тэрбум -  Sinclair Oil-ийн эзэн

31: Mississippi: Leslie Lampton: $2.4 тэрбум - Founder of Ergon Inc.

32: South Carolina: Anita Zucker: $2.2 тэрбум - Chairwoman and CEO of chemical manufacturer InterTech Group

33: Rhode Island: Jonathan Nelson: $1.6 тэрбум - CEO of Providence Equity Partners

34: Missouri: Christopher Cline: $1.5 тэрбум - Founder of Foresight Energy

35: West Virginia: James Justice II: $1.5 тэрбум- Owner of the coal mining Justice Companies

36: Alabama: Marguerite Harbert: $1.4 тэрбум - Widow of the late construction and energy mogul, John Murdoch Harbert III

37: Louisiana: Thomas Benson: $1.3 тэрбум - New Orleans Saints болон New Orleans Hornets-ийн эзэн

38: South Dakota: T. Denny Sanford: $1.3 тэрбум

39: Idaho: Frank VanderSloot: $1.2 тэрбум – Melaleuca захирал

40: Kentucky: Bradley Wayne Hughes: $1.1 тэрбум-  Public Storage-ийн үүсгэн байгуулагч

41: Iowa: Dennis Albaugh: $1 тэрбум - Albaugh Inc. үүсгэн байгуулагч

42: North Dakota: Gary Tharaldson: $900 сая -  Tharaldson Companies үүсгэн байгуулагч

43: Maine: Leon Gorman: $860 сая - Chairman of L.L. Bean

44: Delaware: Robert Gore: $830 сая - Founder of materials and manufacturing company W.L. Gore & Associates

45: New Mexico: Peyton Yates, Jr.: $760 сая - President of Yates Petroleum Corp.

46: Alaska: Robert Gillam: $690 сая - McKinley Capital Management LLC-ийн ерөнхийлөгч, захирал

47: Hawaii: Jay Shidler: $680 сая – Үл хөдлөх хөрөнгийн The Shidler Group-ийг үүсгэн байгуулагч

48: New Hampshire: Martin Trust: $600 сая - President of Brandot International, formerly president and CEO of MAST Industries

49: Vermont: Robert Stiller: $580 сая - Green Mountain Coffee компанийн үүсгэн байгуулагч

50: Wyoming: John Martin: $210 сая - Gilead Sciences-ийн ерөнхийлөгч, захирал


 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.