Хот хооронд зорчиж, хязгаарлалт зөрчсөн иргэнийг 150 мянган төгрөгөөр торгоно

Twitter Print
2020 оны 02-р сар 23-нд 16:17 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр 08:00 цагаас эхлэн улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоолоо.

Улсын Онцгой комиссын тав дахь удаагийн хуралдаанаар зам хаах шийдвэрийг гаргасан бөгөөд хоёрдугаар 27-ны өдрийн 08:00 хүртэл энэхүү шийдвэр үйлчилнэ. Шийдвэртэй холбоотойгоор хязгаарлалтын өдрүүдэд нийслэлийн баруун, зүүн, хойд, урд чиглэл буюу Эмээлт, Шинэ 22-ын товчоо, 361 гарам, Баянзүрхийн товчоо, Гүнт, Туул тосгон-Био, Өлзийт шалган нэвтрүүлэх товчоогоор хотоос орох, гарах бүх төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлан автомат хаалтыг байрлуулжээ.

Мөн байнгын хяналтын цэгүүдэд цагдаагийн байгууллага болон бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавина. Хот болон аймгуудаас гарах, орох хөдөлгөөнийг бүр мөсөн хориглож байгаа бөгөөд хот орчмын суурьшлын бүс болох Биокомбинат, Шувуун фабрик, Өлзийт хороолол, Налайх чиглэлийн нийтийн тээврийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх юм.

Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны мэдээлснээр Монгол Улсын хэмжээнд бүх замыг хааж хяналтад авсан ба улсын хэмжээнд 336 хяналтын цэг байгуулж, 832 алба хаагч 526 тээврийн хэрэгсэл ажиллаж байна.

Сар шинийн өдрүүдэд цагдаагийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд эргүүл, хяналт шалгалтаар ажиллах ба хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэдийг Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу иргэнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 150 мянган төгрөгөөр торгоно.

Харин хуулийн этгээдийг нэг мянга 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая 500 мянган төгрөгөөр торгоно.

MONGOLCOM.mn-н зураг.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (192.82.68.184) 2020-02-19 13:03
      • 0
      • 0

      Asuudalgui haa uvchin aav eej ah dvv gj ylgadaggui ene aav eejuyd ur huuhdee bodood ene jil gertee iruulehgui baildaa

      Хариулах

    • и

      (202.179.25.88) 2020-02-19 12:08
      • 0
      • 0

      ХААХ хэрэгтэй. ХОТЫНХОН өргөн шинэлэхээр БЭЛТГЭЖ бна дөө

      Хариулах